“Тавантолгой түлш” ХХК-ий захирал хятад иргэнтэй тохирч, хортой барьцалдуулагч бодис худалдан авахыг завджээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нь өөрийн найз хятад иргэнтэй үгсэн тохирч хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг АТГ илрүүлж, газар дээр таслан зогсоожээ.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тус компаний үйлдвэрлэсэн шахмал түлш болон импортолж буй хагас коксон түлш чанар, стандартын шаардлага хангаж буйг баталгаажуулж, Тохирлын гэрчилгээг гардуулсан юм. Гэтэл долоо ч хоног бололгүй нийслэлийн 1,5 сая иргэний эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн хорт бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэгт захирал С.Даваасүрэн нь холбогдов. 

Өнөөдөр тус компанийг С.Даваасүрэн удирдаж байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн хамгийн их асуудлыг шийдвэрлэх ёстой тэрээр БНХАУ-ын иргэнтэй хувилдаж, хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг оруулж ирэхэд гар бие оролцсон болохыг эх сурвалжууд мэдээллээ. 

Тус газарт 2025 онд Нийслэл дэх төрийн аудитын газраас хийсэн шалгалтад нийт 4,223.5 сая төгрөгийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлагналтай холбоотой таван алдаа илэрснийг аудитын явцад залруулж, санхүүгийн тайланг засварлуулжээ.

Аудитаар нийт ₮1,8 тэрбумын таван зөрчил илэрч нэг албан шаардлага, дөрвөн зөвлөмж хүргүүлж, “Хязгаарлалтай“ дүгнэлт авсан байна. 

"Тавантолгой түлш" ХХК үеийн үед л асуудал дагуулсаар л байдаг газрын нэг. Гэхдээ өнөөдрийнх шиг ил цагаандаа гарч, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах хэрэгт захирал нь арай ч холбогдож явсангүй.

"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Даваацэрэн ажиллаж байх үедээ буюу 2022-2023 онд “Тавантолгой түлш“ ХХК-д дураараа дургиж, ₮10 тэрбумын зөрчилтэй компани болгож байв.

Тухайлбал, Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнгийн үед

  • 2022 оны санхүүгийн тайлангаар батлагдсан төсөв 281.6 тэрбум төгрөг бол зарцуулалт 325.5 тэрбум төгрөгөөс 9 тэрбум төгрөгийн 4 алдаа зөрчил илэрсэн.
  • 2023 онд онд батлагдсан батлагдсан төсөв 285 тэрбум төгрөг бол гүйцэтгэл 304.8 тэрбум төгрөгөөс 1.1 тэрбум төгрөгийн 3 алдаа зөрчил тус тус илэрч байсан юм. 

 


“Тавантолгой түлш” ХХК-ий захирал хятад иргэнтэй тохирч, хортой барьцалдуулагч бодис худалдан авахыг завджээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ