Өвөлжилтийн бэлтгэл ажил ид яригдаж буй энэ цагт Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн бодлогогүй үйлдлээс болж Баянцогт сумын хүүхдүүд шинэ цэцэрлэгтээ орж чадалгүй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Тодруулбал Төв аймагт 2024 онд 2,8 тэрбум төгрөгөөр Баянцогт суманд баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендер зарласан. Гэвч Засаг дарга Л.Төмөрчөдөр зураг, төсөв нь магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажаагүй буюу цэцэрлэгийн зөвхөн барилга угсралтын ажилд л гэрээ байгуулснаас үүдэж цэцэрлэгийн барилгын гадна шугам, сүлжээ, тохижилт хийх боломжгүйд хүрч, ажил таг зогсжээ.
Улсын ажлыг урагшгүйгээсээ болж хойш нь татсанаас үүдэж аймгийн төсвөөс 976.6 сая төгрөгийг яаралтай шийдвэрлэж, барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон талаар аудитын байгууллага дүгнэлтдээ үйлджээ.
Тус аймагт улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд хоёрхон төсөл хэрэгжиж байгаа ч энэ мэт зогссон байдалтай байна.
Үүнээс гадна Төв аймгийн Алтанбулаг сумын Туул голын хойд болон дунд салаан дээрх төмөр бетон гүүрний ажил ч мөн адил зогсоод байна.
Учир нь 2019 онд 2,3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тусгагдсан төмөр бетон гүүрний ажлыг 2024 онд Туул голын төмөр бетон гүүрний зураг төсөв, барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх болгон өөрчилсөн бөгөөд цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар ч тодорхойгүй байгаа юм.
Л.Төмөрчөдөр нь 2024 онд Төв аймгийн Засаг даргаар томилогдсон. 1,5 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй, 176 сая төгрөгийн малтай. Өмнө нь Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа Засаг даргын захирамжийг үл тоож -20 хэмд хүүхдээр хурдан морь унуулсан асуудалд нэр холбогдож байжээ.
Үүнээс гадна түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс нэгэн сонирхолтой баримт дэлгэгддэг.
2021–2023 онд Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд өөрийнх нь орлого буурсан боловч гэр бүлийнх нь орлого 140 сая төгрөгөөс 835 сая төгрөг болж огцом өссөн явдал нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. Харин өдгөө гэр бүлийн орлого нь 7.5 тэрбум болтлоо өсчээ.
| ТӨСӨВ НЬ ӨСӨВ, ТӨСӨЛ НЬ ГАЦАВ: Огцом өсдөг орлоготой Л.Төмөрчөдөр хүүхдийн цэцэрлэгийн ажлыг гацааж байна уу... |
Нийтийн байранд бусдад зодуулан нас баржээ
2026-10-01 12:47:43
2026-10-01 12:46:46
2026-10-01 10:21:20
Нийтийн байранд бусдад зодуулан нас баржээ
2026-10-01 12:47:43
2026-10-01 12:46:46
2026-10-01 12:11:01
ТӨСӨВ НЬ ӨСӨВ, ТӨСӨЛ НЬ ГАЦАВ: Огцом өсдөг орлоготой Л.Төмөрчөдөр хүүхдийн цэцэрлэгийн ажлыг гацааж байна уу...
2026-10-01 11:54:14
2026-10-01 10:21:20
2026-10-01 09:14:41
Улаанбаатарт 10 хэм дулаан, хур тунадас орохгүй
2026-10-01 07:17:51
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу
2026-10-01 07:15:59
2026-09-30 13:22:50
АНУ-д Буддын соёлын төвийг байгуулсан Д.Лувсанжамц СГЗ боллоо
2026-09-30 12:26:45
Хүүхдийн тэтгэлгээ төлөхөөс зайлсхийсэн 43 настай О-г арав хоног баривчиллаа
2026-09-30 12:16:30
ОХУ хүн амд аюул учруулж буй баавгайг устгаж байна
2026-09-30 11:57:09
Жагсаалтын гишүүн Ж.Батсуурийн хаанчлал хэзээ дуусах вэ
2026-09-30 11:27:06
2026-09-30 11:12:00
Баянхошууны тойргийг өнөөдөр 23 цагт нээнэ
2026-09-30 10:51:37
Дүүжин тээврийн тохиргоог хийж, туршиж эхэлжээ
2026-09-30 10:41:59
2026-09-30 09:38:15
2026-09-30 09:19:22
2026-09-30 09:01:28
Улаанбаатарт 6 хэм дулаан, хур тунадас орохгүй
2026-09-30 07:23:11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 07:21:44