Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Үндэсний Статистикийн Хорооноос манай улсын ахмад настнуудын талаарх сонирхолтой статистик тоо баримтыг танилцууллаа.
Монгол Улсын нийт хүн амын 9.6 хувийг 60 болон түүнээс дээш насны ахмад настнууд эзэлж байна. Ахмадуудын 40.2 хувь нь эрэгтэй, 59.8 хувь нь эмэгтэй байгаа бол оршин суугаа байршлаар нь авч үзвэл 70.8 хувь нь Улаанбаатар хотод, 29.2 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.
Хамгийн өндөр настай ахмад 108 настай Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өнөөдрийн байдлаар манай улсын хамгийн өндөр настай ахмад нь 108 настай эмэгтэй байна. Мөн 10 сарын 1-ний энэ өдөр төрж, төрсөн өдрөө тэмдэглэж буй 60-аас дээш насны 560 эрэгтэй, 849 эмэгтэй ахмад байна.
Ахмадуудын дунд хамгийн түгээмэл болон урт нэрс Ахмад настнуудын дунд хамгийн их тохиолддог түгээмэл нэрсийг:
Ахмадуудын дунд хамгийн урт нэртэй иргэдээр Гурвындаваатотгонбаатар, Борогнойдовдонсүрэн, Баясгалантунгалаг, Гэрэлшатартунгалаг, Сууринбүрнээбаатар нар тодорчээ.
Хүн амын эзлэх хувь: Нийт хүн амын 9.6%
Хүйсийн харьцаа: Эрэгтэй 40.2% | Эмэгтэй 59.8%
Байршил: Улаанбаатар хотод 70.8% | Хөдөө орон нутагт 29.2%
Хамгийн өндөр настай иргэн: 108 настай эмэгтэй
10 сарын 1-нд төрсөн ахмадууд: Нийт 1,409 ахмад (560 эрэгтэй, 849 эмэгтэй)

| Монгол улсын нийт хүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна |
2026-10-12 12:25:40
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
2026-10-12 12:25:40
2026-10-12 11:47:32
2026-10-12 09:27:13
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
Үс шинээр үргэлжлэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-12 07:10:03
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
2026-10-11 09:12:26