Айлын хотонд орж ирсэн бамбаруушийг хооллоод байгальд нь тавьлаа

Хэнтий аймгийн Мөрөн сумын Их Улааны ар гэх газарт 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09:00 цагийн орчимд “Айлын хотонд баавгай орж ирлээ” гэсэн дуудлага, мэдээлэл сумын Засаг даргын Тамгын газарт иржээ. Мэдээллийн дагуу сумын “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай баг” газар дээр нь очиж нутгийн иргэдтэй хамтран тус бамбаруушийг уургалан барьж авсан бөгөөд шаардлагатай тусламж үзүүлэн ус, сүү болон хоол тэжээлээр хангажээ. Газар дээр нь ажилласан бүрэлдэхүүний мэдээлснээр уг бамбарууш нь маш их сульдаж өлссөн байсан тул өгсөн хоол тэжээлийг бүрэн идсэн гэв. Ийнхүү биеийн байдлыг нь тэнхрүүлсний дараа ойн бүсэд буцаан тавьж, байгальд нь ижилсүүлжээ.


Айлын хотонд орж ирсэн бамбаруушийг хооллоод байгальд нь тавьлаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ