Өнгөрсөн шөнө жолоодох эрхээ хасуулсан 12 согтуу жолоочийг илрүүллээ

Хоногийн хугацаанд /2026.09.14/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ГЭМТ ХЭРЭГ 12 бүртгэгдсэн. Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2.700 нэгжээс 14.000 нэгж буюу /2.700.000-14.000.000/ төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.  Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Өнгөрсөн шөнө жолоодох эрхээ хасуулсан 12 согтуу жолоочийг илрүүллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-16 09:24:57
    Зочин: Эрхээ хасуулчаад шал согтуу машин барьж яваад Нарантуулын урд үеэл дүүг маань 30 м газар машинтай нь хавсарч түрж алсан нэг нөхөр байдаг. Одоо яасын бүү мэд,магад ял эдэлж гарч ирчээд дахиад л согтуу машин бариад явж байгаа биз. Тийм новшнуудыг нэгмөсөн эрхийг нь хасаад олигтойхон яллаад өгөөчээ. Өгдөг ял торгуулийг чинь тоохгүй учраас л ингнж давраад байгаашд хуульчидаа