Согтуу жолооч 11 настай хүүхдийг мөргөжээ

Энэ оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэгт “Хүүхэд автомашинд дайруулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтаар “Тоёота Приус” маркийн автомашины жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон 11 настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Жолооч та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана уу.


Согтуу жолооч 11 настай хүүхдийг мөргөжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0