Дрон ашиглан ойн хөнөөлт шавьжны хор цацаж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар Төв аймгийн Жаргалант сумын Бугын ам, Японы ам, Зуслангийн эх, Намгийн тархи, Хүрэн бугат зэрэг газарт ойн сангийн 7,000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хэрэгжиж байна. Уг ажлын хүрээнд нарсны бийрэн сүүлт хүрэнцэрийн хэт олшролыг бууруулах, ойн санг хамгаалах, ойн экосистемийн хэвийн байдлыг хангах зорилгоор тэмцлийн ажлыг зохион байгуулж байна. Тэмцлийн ажлыг BT-MNO1 бактерийн бэлдмэл ашиглан орчин үеийн дроны технологиор гүйцэтгэж байгаа бөгөөд DJI T50 дроныг ашиглан бэлдмэлийг төлөвлөсөн талбайд жигд цацаж байна. Хөнөөлт шавжтай тэмцэх ажлын явцад Төв аймгийн Байгаль орчны газар, Сум дундын ойн анги, Жаргалант сумын удирдлага, БОХУБ байгаль хамгаалагчид хяналт тавьж, хамтран ажиллаж байна.


Дрон ашиглан ойн хөнөөлт шавьжны хор цацаж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0