УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр (2026.09.14) чуулганы танхимаас төсвийн тодотголын төслийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллээс онцлоход "Энэ онд хувийн сургуулийн сул орон зайг ашиглах 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь "Гэрт ойрхон сургууль" төслийг хэрэгжүүлэх төсөв юм. Гэтэл хувийн сургуульд 3.6 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж гүтгэж байна. Улсын төсвийг өргөн барьсан төсөлд "Нэр бүхий хувийн сургуулийг санхүүжүүлж буй төсөл нэг ширхэг ч байхгүй. Хүчин төгөлдөр үйлчилж буй Тендерийн тухай хуульд 20 сая төгрөгөөс дээш бараа үйлчилгээнд тендер зарлагдаж, сонгон шалгаруулалт хийнэ гэж заасан байдаг. "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийг эсэргүүцэж буй гишүүдийн хүүхдүүд дандаа хувийн сургуульд суралцдаг юм байна. Жирийн ард иргэдийн хүүхдүүд гишүүдийн хүүхдүүдтэй зэрэгцээд суух эрхтэй. Уг төслийн үр шимийг сургууль, цэцэрлэггүй байгаа 28,000 хүүхэд хүртэнэ. Одоогийн байдлаар 21 хотхоны бага сургуульд 9800 хүүхэд сурч байна. Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газарт хандаж "Гэрт ойрхон сургууль" төслийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгуулна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш Боловсролын ерөнхий газраас хувийн сургуулиудын судалгааг хийсэн. Хувийн сургуулиудын судалгаа бол нотолгоо, баримт биш юм. Гурван ээлжээр хичээллэж буй төрийн өмчийн 38 сургууль бий. Хувийн сургуульд улсаас 5.5 сая төгрөгийн хувьсах зардлыг нь өгч, гурван ээлжээр хичээллэж буй хүүхдүүдийг сургана. "Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгож өөрчилсөн гэх мэт надтай ажиллаж буй арвин туршлагатай багаа биеэрээ хамгаална".
| Л.Энх-Амгалан: Хувийн сургуулиудын судалгаа бол нотолгоо, баримт биш... |
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
2026-09-14 11:33:48
2026-09-11 20:57:36
Монгол, БНХАУ-ын хууль сахиулах хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-11 10:02:46
2026-09-14 13:01:28
2026-09-14 12:46:41
2026-09-14 12:23:40
2026-09-14 12:12:34
Улаанбаатар хотын 10 хоногийн цаг агаар
2026-09-14 11:37:08
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
2026-09-14 11:33:48
Согтуу жолооч 11 настай хүүхдийг мөргөжээ
2026-09-14 10:57:32
Өнөөдөр 1,6-гаар төгссөн машинуууд хөдөлгөөнд оролцохгүй
2026-09-14 10:18:54
Баавгай яагаад хүн рүү ойртох болов...
2026-09-14 10:05:37