Маргаашаас тариалангийн бүс нутгаар бороо орно

Ойрын 3 хоногт нийт нутгаар дулаан өдрүүд үргэлжилнэ. Улаанбаатар хотод өнөөдөр +20+22 градусын дулаан, маргааш Лхагва гаригт +24+26 градусын дулаан, бороо орохгүй. Пүрэв гаригт баруун, хангайн бүсийн аймаг, сумдын нутгаар бороо орно. Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө Завхан, Булган, Архангай, Төв, Сэлэнгийн нутгаар бороо орох бөгөөд үүний дотор Архангайн Цэцэрлэг хот, Өгийнуур, Хотонт сум, Төв аймгийн Лүн, Баянхангай, Баянцогт, Баянчандмань зэрэг сумдын нутгаар ахиу бороо орно. Баасан гаригт Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар үүний дотор Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Орхон сум, Булган хот, Төв аймгийн Заамар, Борнуур, Жаргалант сумдын нутгаар болон Хэнтийн нурууны орчмоор усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг малчид, тариаланчид, ногоочид анхаарна уу. Баасан гаригийн үдээс хойш Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар бороо орно.

Эх сурвалж: Намжилдорж Энхбаяр 


Маргаашаас тариалангийн бүс нутгаар бороо орно
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ