Тасганы овоонд цахилгаан машин цэнэглэх өртөө байгууллаа

Цахилгаан автомашины хэрэглээг дэмжихэд зөвхөн машин олшруулах нь хангалтгүй бөгөөд "Хаана, хэрхэн цэнэглэх вэ" гэх дэд бүтцийг давхар шийдэх ёстой. Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд эрчим хүчээ 100 хувь нарнаас авдаг “Ногоон өртөө” ашиглалтад орлоо. Тус өртөө 720 кВт-ын цэнэглэх хүчин чадалтай бөгөөд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг 15–45 минутын дотор түргэн цэнэглэх боломжтой. Монгол Улс шатахууныхаа ихэнхийг импортоор авдаг. Тиймээс дотооддоо үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг тээврийн хэрэглээнд нэвтрүүлэх нь шатахууны болон эрчим хүчний хамаарлыг бууруулах нэг боломж юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 38 цэнэглэгч ажиллаж, 75 автомашиныг зэрэг цэнэглэх боломж бүрджээ. Цаашид 150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, цахилгаан автомашинаар хот хооронд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьж байна.

Нарны арвин нөөцтэй манай улс өөрсдийн үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчээр тээврийн хэрэгслээ цэнэглэдэг тогтолцоонд үе шаттай шилжих бүрэн боломжтой. Тасганы “Ногоон өртөө” бол энэ том зорилгын нэгэн чухал эхлэл болж байна.


Тасганы овоонд цахилгаан машин цэнэглэх өртөө байгууллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ