Энэ сарын 12-нд буюу Баасан гарагт баруун аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 13-нд буюу Бямба гарагт ихэнх нутгаар, энэ сарын 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, энэ сарын 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 13-нд баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
| ЦУОШГ: Баасан гаргаас эхлэн ихэнх нутгаар цаг агаар эрс хүйтрэхийг анхааруулж байна |
Айлын хотонд орж ирсэн бамбаруушийг хооллоод байгальд нь тавьлаа
2026-09-15 12:08:50
Маргаашаас тариалангийн бүс нутгаар бороо орно
2026-09-15 10:47:14
2026-09-14 12:46:41
2026-09-15 17:45:44
Богд Жэвзүндамба Хутагтын айлдсан айлдвар
2026-09-15 17:40:15
2026-09-15 15:05:21
Газраа чөлөөлсөн 756 айлыг "Солонго I, II"-т оруулна
2026-09-15 12:15:56
Айлын хотонд орж ирсэн бамбаруушийг хооллоод байгальд нь тавьлаа
2026-09-15 12:08:50
Маргаашаас тариалангийн бүс нутгаар бороо орно
2026-09-15 10:47:14
Өнгөрсөн шөнө жолоодох эрхээ хасуулсан 12 согтуу жолоочийг илрүүллээ
2026-09-15 10:35:37
40 дэх удаагийн номын баяр баасан гарагт эхэлнэ
2026-09-15 10:31:02
2026-09-14 16:07:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгийн дарга нарт үүрэг даалгавар өглөө
2026-09-14 15:02:11
2026-09-14 14:45:47
2026-09-14 13:01:28
2026-09-14 12:46:41
2026-09-14 12:23:40
2026-09-14 12:12:34
Улаанбаатар хотын 10 хоногийн цаг агаар
2026-09-14 11:37:08
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
2026-09-14 11:33:48
Согтуу жолооч 11 настай хүүхдийг мөргөжээ
2026-09-14 10:57:32
Өнөөдөр 1,6-гаар төгссөн машинуууд хөдөлгөөнд оролцохгүй
2026-09-14 10:18:54
Баавгай яагаад хүн рүү ойртох болов...
2026-09-14 10:05:37