Дэлхий нийтэд хүнс болон малын тэжээлийн зориулалтаар өргөн хэрэглэдэг эрдэнэшишийг Монгол Улс 1967 оноос тариалж, малын тэжээжлийн зориулалтаар даршлан хэрэглэж ирсэн түүхтэй. Тэгвэл эрдэнэшишийн тариалалтыг орон нутагт амжилттай эрхэлсэн сайн жишээг та бүхэнд танилцуулж байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын тавдугаар багийн малчин Э.Гүндсамбуу нутгийн малчин өрхүүдтэй хамтран 1га талбайд Эрдэнэшишийг амжилттай тариалан, 12 тоннын ургац хураан авч, даршлан хадгалжээ. Тэрбээр эхлээд Бумбатын аманд эрдэнэ шишийн 10кг үрийг тариалан, 2м-ийн өндөрт ургуулж, 2 тонн дарш бэлтгэн үлдсэн хэсгээр өвөл хаврын улиралд малаа тэжээсэн ба тухайн жилдээ малын хорогдолгүй төлөө бүрэн бойжуулжээ. Улмаар тариалан эрхлэлтээ улам тэлэхээр танхимын сургалтад хамрагдан өөрийгөө улам хөгжүүлсэн байна. Ингэснээр нутгийн малчидтай нэгдэн, туршлагаа хуваалцан, дадлага ажил зохион байгуулан, арга зүйн зөвлөгөө өгч тариалалтаа өргөжүүлэн хамтран ажилласнаар дээрх үр дүнг энэ намар гаргаад буй аж.
Эрдэнэ шишийн тариаланг хөгжүүлж малчин бүр хоршоо болон өрхийн зохион байгуулалтад орж өвөлжөө хаваржаа бүрдээ дарш бэлтгэн нөөцөлж чадвал хамгийн хүйтэн, цас их унадаг саруудад малын тарга хүчийг хадгалан нүүрс усаар баялаг тэжээлээр тэжээж зудын эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой гэдгийг Э.Гүндсамбуу онцлоод хэрэв манай тариаланчид, малчид эрдэнэшиш тариалах, ургуулах, даршлах талаар зөвлөгөө хүсвэл өөрийн туршлага арга зүйгээ хуваалцаж, зөвлөгөө мэдээлэл өгч болно гэсэн юм.
Эрдэнэ шишийн тэжээл нь 1га талбайгаар авах ургацын хэмжээ их буюу 1га талбайд 30кг үр тариалан 60 хүртэлх тонн дарш бэлтгэх боломжтой, 4м хүртэл өндөр ургадаг ногоон масс ихтэй, буурцагт ургамал бөгөөд иш навч, булцууг бутлан бэлтгэж сүүн хүчлийн бактерийг исгэж малд 95 хувь хүртэлх шингэцтэй өндөр нүүрс ус, уургийн агууламжтай тэжээлийг бага талбайгаас бага өртгөөр бэлтгэдэг бөгөөд зөв дарш бэлтгэж чадвал 100 хүртэлх жил хадгалах боломжтой аж.
| Малчид хамтран эрдэнэшиш тариалжээ |
Өнгөрсөн шөнө жолоодох эрхээ хасуулсан 12 согтуу жолоочийг илрүүллээ
2026-09-15 10:35:37
2026-09-14 16:07:25
2026-09-14 14:45:47
2026-09-15 17:45:44
Богд Жэвзүндамба Хутагтын айлдсан айлдвар
2026-09-15 17:40:15
2026-09-15 15:05:21
Газраа чөлөөлсөн 756 айлыг "Солонго I, II"-т оруулна
2026-09-15 12:15:56
Айлын хотонд орж ирсэн бамбаруушийг хооллоод байгальд нь тавьлаа
2026-09-15 12:08:50
Маргаашаас тариалангийн бүс нутгаар бороо орно
2026-09-15 10:47:14
Өнгөрсөн шөнө жолоодох эрхээ хасуулсан 12 согтуу жолоочийг илрүүллээ
2026-09-15 10:35:37
40 дэх удаагийн номын баяр баасан гарагт эхэлнэ
2026-09-15 10:31:02
2026-09-14 16:07:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгийн дарга нарт үүрэг даалгавар өглөө
2026-09-14 15:02:11
2026-09-14 14:45:47
2026-09-14 13:01:28
2026-09-14 12:46:41
2026-09-14 12:23:40
2026-09-14 12:12:34
Улаанбаатар хотын 10 хоногийн цаг агаар
2026-09-14 11:37:08
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
2026-09-14 11:33:48
Согтуу жолооч 11 настай хүүхдийг мөргөжээ
2026-09-14 10:57:32
Өнөөдөр 1,6-гаар төгссөн машинуууд хөдөлгөөнд оролцохгүй
2026-09-14 10:18:54
Баавгай яагаад хүн рүү ойртох болов...
2026-09-14 10:05:37