Шотландын нийслэл Глазгод өчигдөр эхэлсэн “COP26” уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хурлаас оролцогчид нь нийтээр хүлээн зөвшөөрсөн анхны шийдвэр гарахад бэлэн болжээ. Хуралд оролцсон удирдагчид бүгд 2030 он гэхэд ойн хомсдолыг бүрэн зогсоох амлалт өгч, энэ чиглэлээр яаралтай үйл ажиллагаа эрчимжүүлэхээр болсон байна. Амазон мөрний халуун бүсийн ойг хамгийн ихээр огтолдог Бразил улс уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурах гэнэ. Шийдвэрийг өнөөдөл албан ёсоор баталгаажуулна. Дээрх улсууд амлалтаа биелүүлэх ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн эх үүсвэртэй 14 тэрбум ам.долларыг зарцууулна гэсэн тооцоог ВВС агентлагийн мэдээлэлд дурдсан байв. Дээр дурдсан мөнгөний тодорхой хувийг хөгжиж байгаа улс орнуудад хөрсний элэгдлийг бууруулах, ойн түймэртэй тэмцэх зэрэг зориулалтаар хуваарилах юм байна.
Энэ мэдээлэл гарсны дараа салбарын мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Тэдний мэдэгдлээс итгэл найдвар, эргэлзээ аль алиныг нь харж болохоор байв. Тодруулбал, “2014 оны хурлаас мөн ой мод отгтлохыг багасгах шийд гарч байсан ч нэг нь амлалтдаа хүрээгүй, энэ удаа заавал ажил хэрэг болгох ёстой” гэсэн агуулгатай байна. Гэхдээ энэ удаа дэлхийн нийт модны хэрэгцээний 85 хувийг хангадаг Канад, Бразил, ОХУ, Индонези улсууд гарын үсэг зурсан нь найдвар төрүүлж буй. Хэрэгжүүлж чадвал хүлэмжийн хийг бууруулах ажилд эерэгээр нөлөөлөх нь ойлгомжтой юм.
Өөр чухал ажлуудыг дурдвал:
-Далдуу модны тос, какао, буурцаг зэрэг хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаанаас орлого олдог 28 улс ой модны хомсдолыг бүрмөсөн зогсоох үүрэг хүлээсэн.
-Дэлхийн том 30 компани ой мод огтлох үр дагавартай төслүүдэд хөрөнгө оруулахгүй.
-Халуун бүсийн ойн хоёр дахь том саноршдог Конго улсад ой хамгаалах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй сан байгуулахаар болов.
Шотландын Глазгод болж буй уг хурал хоёр долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг сааруулахад нөлөөлөх олон чухал шийдвэрийг гаргана гэсэн суртал ухуулгыг явуулж байна.
| COP26 уур амьсгалын бага хурал: 2030 он гэхэд ойн хомсдолыг зогсооно |
Өнөөдөр Завхан, Архангай, Говь-Алтай, Булганд бороо орно
2026-04-17 10:27:53
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-04-16 16:08:59
Энэ сарын 19 хүртэлх цаг агаарын төлөв
2026-04-16 10:35:02
Өнөөдөр ихэнх нутгаар үүлшиж, шороон болон цасан шуурга шуурна
2026-04-18 10:48:43
Израиль–Ливаны гал зогсоох гэрээ хэрэгжиж, АНУ–Ираны хэлэлцээ “ойрхон” байна
2026-04-17 17:39:11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учирна тохиромжгүй
2026-04-17 17:30:34
З.Энхболдод хоёр жилийн хорих ял оноолоо
2026-04-17 17:02:14
"Гүнжийн ам"-наас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн төрийн албан хаагчид ял оноолоо
2026-04-17 16:52:34
2026-04-17 16:21:10
2026-04-17 15:46:58
ЖДҮ зээлийн эргэн төлөх хугацааг сунгахаар судалж байна
2026-04-17 14:31:53
2026-04-17 12:43:55
"Монгол банк"-ны Б.Лхагвасүрэн Тэрбум мод сангийн зөвлөлийг удирдаж байна
2026-04-17 11:56:20
Нас барсан аавынхаа тэтгэврийг үргэлжлүүлэн авч байсан нь илэрчээ
2026-04-17 11:47:46
2026-04-17 11:22:38
2026-04-17 11:12:18
2026-04-17 11:06:15
Өнөөдөр Завхан, Архангай, Говь-Алтай, Булганд бороо орно
2026-04-17 10:27:53
Согтуурч, мансуурсан жолоочоос ₮100 мянгын хахууль авсан цагдаад 2 жилийн хорих ял оноолоо
2026-04-17 10:20:04
Сүүлийн нэг жилд 262 хүн мал хулгайгаар 1-12 жилийн хорих ялаар шийтгүүлжээ
2026-04-17 10:11:50
2026-04-17 09:51:01
2026-04-17 09:44:10
2026-04-17 09:41:55
2026-04-17 07:15:02
2026-04-17 07:10:00