Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ын Красноярск мужид нэгэн гэр бүл Сергей Усольцев, түүний эхнэр Ирина болон таван настай охин Арина нар тайга руу явсныхаа дараа сураггүй алга болсон хэрэг олон нийт, сошиал медиа платформуудад анхаарлын төвд ороод буй. Тэд есдүгээр сарын 28-нд Кутурчин тосгоноос гарч, “Кутурчинское Белогорье” хэмээх ууланд гарахаар аялахаар гараад одоог хүртэл сураггүй байгаа аж.
Хайгуулын ажиллагаа хэдэн долоо хоногийн турш үргэлжилж, онгоц, дрон, сайн дурынхны тусламжтайгаар ой тайг, усны эрэг дагуу өргөн хүрээнд эрэл хийсэн ч ямар ч бодит ул мөр илрээгүй байна. Энэ нь хэргийн эргэн тойронд янз бүрийн таамгийг бий болгожээ.
Сайн дурын хайгуулын багийн нэг гишүүн, блогчин Александр Андрюшенков хамгийн сонирхол татсан хувилбарыг дэвшүүлсэн байна. Тэрбээр “Усольцевын гэр бүл санаатайгаар ор сураггүй болсон” байж магадгүй гэж үзжээ. Түүний хэлснээр, гэр бүлийн тэргүүн Сергей Усольцев тайгын зам, байгаль орчны нөхцөлд сайн мэдлэгтэй байсан тул урьдчилан төлөвлөсөн байдлаар аяллын маршрутаас хазайж, ойролцоох замаар машинд сууж явсан байх магадлалтай гэнэ.
Андрюшенков “Тэд тухайн бүс нутгаас нэлээд өмнө хөдөлж, хэн ч анзаарахаас өмнө хил рүү хүрч чадсан бол Монголын хилээр нэвтэрсэн байж болох юм” хэмээн хэлжээ. Түүний үзэж буйгаар, гэр бүл нь амьд байна, харин ямар нэг шалтгааны улмаас оргон зайлсан байх боломжийг үгүйсгэх аргагүй аж.
Орон нутгийн цагдаа болон аврагчид хайгуулын ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд тэд тайгын бүсэд дахин шалгалт хийж, GPS тэмдэглэгээ болон дрон ашиглан шинэ ул мөр илрүүлэхээр ажиллаж байна. Гэсэн ч одоогоор ямар нэгэн тодорхой үр дүн гараагүй хэвээр байна.
Харин оршин суугчдын дунд энэ хэрэг “өөрийн хүсэлтээр алга болсон уу, эсвэл гуравдагч этгээдийн оролцоотой юу” гэсэн хоёр үндсэн хувилбар хуваагдаж байна. Зарим нь гэр бүл эдийн засгийн болон хувийн шалтгаанаар оргон явсан байж магадгүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь тэдэнд аюул тохиолдсон байж болзошгүй хэмээн сэрдэж байна.
Одоогоор мөрдөн байцаах байгууллагаас албан ёсны мэдээлэл хийгээгүй ч Оросын хэвлэл мэдээллээр, хэргийн бүх хувилбарыг “осол”, “оргон зайлалт”, “гэмт хэргийн ул мөр” гэсэн гурван чиглэлээр зэрэг шалгаж байгаа аж.
| Оросын тайгад сураггүй болсон гэр бүлийн талаар “Монгол руу зугтсан” гэх таамаг гарлаа |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02