Өмнөд Солонгосын найруулагч Ким Хюн Хюбын “God's Band” кино ирэх 12 дугаар сард дэлгэцнээ гарч эхлэх гэж байгааг “Studio Target” компани албан ёсоор зарлалаа.
Киноны зохиомж нь Умард Солонгост төрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан “магтаалын хамтлаг” (propaganda band)-ийн тухай өгүүлдэг хөгжимт драма төрөлд багтаж байгаа бөгөөд Солонгосын нэртэй жүжигчин Пак Ши Хү болон Жон Жин Ун нар гол дүрийг бүтээж байна.
Киноны баг Монголд өвлийн улиралд зураг авалт хийсэн бөгөөд тухайн үед агаарын температур -30°C орчимд хүрч байсан хүнд нөхцөлд ажиллажээ. Цасанд хучигдсан уудам тал нутгийг сонгосон нь Умард Солонгосын уур амьсгал, орчныг бодитоор дахин бүтээх зорилготой байсан гэж продакшны төлөөлөл мэдээлсэн байна.
Продакшны студи болох Studio Target Co., Ltd.–ын мэдээлснээр, Монголд хийсэн зураг авалт нь киноны сэтгэл зүйн орчин, бодит мэдрэмжийг бүрэн илэрхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ.
“God’s Band” нь Солонгосын анхны хөгжмийн төрлийн кино бөгөөд Умард Солонгосын онцлогийг уран сайхны аргаар дэлгэцнээ харуулахыг зорьж буйгаараа онцлог юм.
| Монголд зураг авалтаа хийсэн Өмнөд Солонгосын кино 12 дугаар сард дэлгэцээр гарна |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18