Францын Ерөнхийлөгч асан Николас Саркози Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн засгаас хууль бус санхүүжилт авсан хэрэгт буруутай гэж үзэгдэн таван жилийн хорих ял сонслоо.
Парижийн шүүхийн шийдвэрээр Саркозиг 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Ливиэс хууль бус мөнгөн дэмжлэг авсан, мөн энэ хэрэгт бусад этгээдүүдтэй хамтран оролцсон нь тогтоогдсон байна. Түүнд таван жилийн хорих ял оноосны зэрэгцээ 100 000 еврогийн торгууль оногдуулжээ.
2025 оны 10 дугаар сарын 21-ний өглөө Саркози Парис хотын “La Santé” шоронд хоригдох ялаа эдэлж эхэлсэн гэж “Reuters”, “Le Monde” агентлагууд мэдээлэв. Энэ нь орчин үеийн Францын түүхэнд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан хүн ял эдэлж буй анхны тохиолдол болж байна.
Саркози “Би ямар ч хууль зөрчөөгүй, улс төрийн өш хонзонгийн золиос боллоо” хэмээн мэдэгдэж, шийдвэрийг давж заалдахаа илэрхийлжээ. Шүүхийн энэхүү шийдвэр нь Францын хууль ёсны тогтолцоонд “хэн ч хууль дээрээс давуу биш” гэсэн зарчмыг дахин баталсан хэмээн ажиглагчид үзэж байна.
| Францын Ерөнхийлөгч асан Николас Саркози 5 жилийн хорих ял сонслоо |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38