Дөрөвдүгээр сарын 14-нд Францын алдарт гэрэл зурагчин Робер Дуаногийн 102 насны ой тохионо. Гэхдээ энд түүний амьдралын тухай биш, уран бүтээлийнх нь утхай, тэр дундаа “Де Виль зочид буудлын өмнөх үнсэлт” /зарим тохиолдолд “Хотын захиргааны өмнөх үнсэлт” ч гэдэг/ хэмээн алдаршсан ганцхан кадрынх нь талаар өгүүлэх болно.
Дээрх харагдаж буй зураг гэрэл зургийн түүхэн дэх арилжааны чиглэлээр хамгийн их амжилт олсон фото зураг ч байж мэднэ. Р.Дуано энэхүү зургаа 1950 онд авчээ. Мань эр тэгэхэд “Life” сэтгүүлийн захиалгаар Парисын романтик хосуудыг харуулсан судалбар зураг авах даалгавартай явж байгаад сүүлд уг кадрын ачаар дэлхий нийтэд алдаршсан тэрхүү зочид буудлын өмнө явж байсан хосуудын үнсэлцэх агшныг буулгасан байна. Зураг хэвлэгдсэний дараа дэлхий нийтэд ямар их алдаршихыг нь Р.Дуано тэр үед төсөөлөөгүй болов уу.

Сонин сэтгүүлээс гадна марк, зурагт хуудас, ил захидал тэр байтугай богино цамцан дээр романтик хосуудын зургийг хэвлэж байлаа. Ийм зурагтай богино цамц хэдэн сая ширхэг зарагдаж, эзэддээ асар их ашиг оруулж байв. Робер Дуано ч нэрд гарлаа. Гэхдээ бүх зүйл ингээд өнгөрчихсөнгүй. 1986 онд сэтгүүлийн удирдлага уг зургийг дахин хэвлэх эрхийг Р.Дуангоос хүсч зөвшөөрөл авчээ. Гэтэл Жан, Денис Лавернь хэмээх хосууд гэрэл зурагчин болон сэтгүүлийг буруутган бөөн шуугиан дэгдээсэн байна. Тэд эхлээд гэрэл зураг дээрх хосуудыг өөрсдийгөө мөн гээд багагүй хэмжээний мөнгө төлөхийг Робер Дуанод санал болгожээ. Мэдээж зурагчин тэдэнд хариу өгсөнгүй. Үүний дараа тэд “Хувийн нууцыг олон нийтэд задруулсан” гэсэн үндэслэлээр 18 000 ам.доллар нэхэмжилж шүүхэд хандсан байдаг юм. Гэтэл бас Франсуаза Дельбар /хүнтэй гэрлээд овгоо Борнэ болгож өөрчилсөн/ гэгч эмэгтэй шүүхэд зарга мэдүүлжээ. Тэрбээр зураг дээрх эмэгтэйг өөрийгөө гээд 3 773 ам.долларын нөхөн төлбөр, мөн зургийн борлуулалтын орлогоос хувь авах нэхэмжлэл гаргасан байна. Зарга сүүлдээ газар авч, олон нийт Робер Дуаног буруутгаж эхлэх үед тэрбээр бүх цаг үийн хамгийн алдартай гэрэл зургуудын нэгний жинхэнэ нууцыг задлахаас өөр аргагүй болсон юм.
“Де Виль зочид буудлын өмнөх үнсэлт” дээр үнсэлцэж буй хосууд нь үнэн хэрэгтээ Франсуаза Борнэ, Жак Карто нар болохыг Р.Дуано хүлээн зөвшөөрсөн юм. Жүжигчин болох их хүсэл мөрөөдлийг тээж явсан хос залуус үнсэлцэхийг хараад дахин нэг удаа давтахыг хүссэн аж. Гэрэл зургийн түүхэн дэх хамгийн романтик мөч, романтик гэрэл зураг тавилттай байсан нь илрэх нь энэ. Шүүх хурал хэдэн жил сунжирсны эцэст 1993 он Лавернь, Борнэ нарын нэхэмжлэлийг хүчингүй болгох, гэрэл зургийг арилжааны зорилгоор дахиж ашиглахгүй байх шийдвэр гаргасан юм. Франсуаза Борнэ дээрх зургийн зурмал хувилбарыг дуудлага худалдаанд оруулан 242 мянган еврогоор арилжжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тийм ээ, зураг тавилттай байсан, гэхдээ үнсэлт нь бол жинхэнэ юм шүү” хэмээн өгүүлсэн байдаг билээ.
.jpg)
| Алдартай гэрэл зургууд №2: “Де Виль зочид буудлын өмнөх үнсэлт” |
Алдартай гэрэл зургууд №7: “Афган охин”
2022-12-14 11:02:00
Алдартай гэрэл зургууд №5: Кентийн буудлага
2022-04-07 11:00:00
Алдартай гэрэл зургууд №4: Н.Армстронг саран дээр...
2022-03-31 11:01:00
Орхон аймаг Диализийн төвтэй боллоо
2026-02-02 17:49:10
2026-02-02 17:03:50
Баянхонгорын бөхчүүдэд нутгийнхан нь 236 хонь, 8 адуу бэлэглэжээ
2026-02-02 15:45:05
Ипотекийн зээлд 6-7 удаа хамрагдсан иргэдийн нэрийг зарлана
2026-02-02 14:50:10
Хичээл орсноос хойш хоёр хүүхэд машинд мөргүүлжээ
2026-02-02 14:33:12
Хүүхэд хамгааллын бодлого батлаагүй бол тендерт оролцуулахгүй
2026-02-02 14:25:40
Сэлэнгийн Ерөө сум хамгийн их буюу 36 см цастай байна
2026-02-02 14:14:28
Лхагва гарагаас хүйтний эрч чангарна
2026-02-02 13:47:48
Согтууруулах ундаа зарах зөвшөөрлөө бусдад түрээслүүлсэн бол орлогыг хурааж, ₮2 саяар торгоно
2026-02-02 13:22:58
БНХАУ-аас 5000 хийн зуух хүлээн авч, БГД, ЧД-ийн айлуудад байршуулж байна
2026-02-02 13:01:28
П.Наранбаярыг хугацаа алдаж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан огцрох ёстой хэмээв
2026-02-02 12:51:52
Ар гэрийн сэтгэцэд учирсан хохирлыг ХХДХ-г 150 дахин нэмж олгон барагдуулна
2026-02-02 12:07:10
Сангийн яам: НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаад шилжүүлнэ
2026-02-02 11:43:53
2026-02-02 11:29:40
Согтуудаа гэр бүлийн хүнээ хутгалж, хөнөөжээ
2026-02-02 11:18:15
Өнгөрсөн оныг хамгийн дулаан жилээр баталлаа
2026-02-02 11:05:08
21 жил сэжигтнээр шалгуулсны хохиролд төрөөс ₮500 саяыг нэхэмжилжээ
2026-02-02 10:25:54
Говь-Алтайн "Засагт хан 2026" наадмын үеэр тэмээ булгисны улмаас нэг хүн нас баржээ
2026-02-02 10:16:17
Нөөцийн махыг дараах 5 байршилд гулуузаар нь худалдана
2026-02-02 10:09:16
2026-02-02 09:57:25
2026-02-02 09:37:34
2026-02-02 09:12:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-02 07:54:03
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ
2026-02-01 11:55:37
Израилийн агаарын цохилтын улмаас Газын зурваст 32 палестин хүн амиа алдсан гэж мэдэгджээ
2026-02-01 11:46:45