Дүрвэгсдийн асуудал гээд ярихаар хамгийн түрүүнд санаанд буудаг зураг бол яах аргагүй “Афган охин” билээ. Энэхүү зургийг авсан Стив Маккарри бол ЗХУ Афганистанд хийж байсан дайны мөн чанарыг барууны ертөнцөд мэдрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 1980-аад оны эхээр тэрбээр амь насаа эрсдэлд оруулан байж Афганистан, Пакистаны нутгаар хэрэн явж тэндхийн байдлыг гэрэл зургийн хальсанд буулгадаг байв. Афганистан, Пакистаны дүрвэгчдийн амьдрал, цус урссан тулаан, намуу цэцэг тарилангаас хэрхэн хар тамхи болж, хүн төрөлхтнийг хордуулахаар наймаачдын гарт очдог тухай бодит үнэнийг харуулсан түүний зургууд сэтгүүлүүдийн эхний нүүрийг чимдэг байжээ. Гэхдээ ямар ч сод уран бүтээлч содоос сод нэг л бүтээлийг туурвиж үлдээдэг гэдэг. С.Маккуины өөрийнх нь хувьд биш ч үзэгчдийн хувьд тэр нь “Афган охин” байх хувьтай байж. Тэрбээр 1984 онд нэгэн дүрвэгсдийн лагерьт энэхүү алдарт зургаа санамсаргүй авсан юм. Гэрэл зургийн сурвалжлагч хүнийг “суусан газраасаа шороо атгадаг” гэж тодорхойлдог. Тэр ёсоор мань эр “шороо атгаж” явсан хэрэг. Гэтэл “шороо” нь “алт” болж хувирчээ. Дараа жил нь National Geographic сэтгүүлийн нүүрэнд гарснаасаа хойш энэ зураг ЗХУ-ын Афганд хийж байгаа балмад дайныг эсэргүүцэгчдийн гол бэлгэ тэмдэг болсон юм. Уг зургийг сэтгүүлийн түүхэнд хамгийн их нэрд гарсан зургаар санал нэгтэй тодруулж, судалгааны баг сэтгэл гарган хөөцөлдсөний хүчинд хуучирсан хувцас, ногоон ногоон нүдтэй ядруу цагаач охиныг Шарбат Гула гэдэг болохыг тогтоож /зураг дээрх охин хэн болох нь 2002 он хүртэл тодорхойгүй байсан/ байлаа.

Зарим агуу бүтээл уран бүтээлчийн нөр их хөдөлмөр шингэсэн байдаг бол зарим нь “гарын үзүүрээр”, санамсаргүй хийгдэх нь ч бий. “Афган охин” бол дээрх хоёр ангилалын сүүлчийнхэд нь хамаарна. Стив Маккуин “Афган охин” бол миний шилдэг бүтээлүүдийн нэг биш" гэж хэлсэн нь үүнийг нотолно. Гэвч энэ шилдэг биш зураг нь "Эмнести интернэйшнл" байгууллагын нэрийн хуудас, түүхийг өөрчилсөн, бүх цаг үеийн хамгийн алдартай гэрэл зургуудын нэг болсон нь гайхалтай.
С.Маккуин “Би хүний дотоод ертөнцийг л гаргахыг хичээдэг. Гоё сайхан хувцаслаж сайхан инээмсэглэсэн ч сэтгэл нь хоосон хөндий хүн байдаг. Тэгвэл би яг тэр дотоод мөн чанарыг нь үзэгчдэд ойлгуулахыг хүсдэг” хэмээн 2010 онд Лондонд гаргасан үзэсгэлэнгийнхээ үеэр өгүүлжээ. Филадельфид төрсөн, ид ажиллаж хөдөлмөрлөх үеэ Пакистан, Афганистан, Зүүн өмнөд Ази гээд дандаа иргэний дайнтай улсуудаар амь өрсөн өнгөрүүлсэн энэ эр өөрийгөө “гэрэл зурагчин” гэж хэлүүлэхээс илүү сурвалжлагч гэдэг үгийг оруулж “Гэрэл зургийн сурвалжлагч” гэж хэлүүлэх дуртай ажээ.
| Алдартай гэрэл зургууд №7: “Афган охин” |
Алдартай гэрэл зургууд №5: Кентийн буудлага
2022-04-07 11:00:00
Алдартай гэрэл зургууд №4: Н.Армстронг саран дээр...
2022-03-31 11:01:00
Алдартай гэрэл зургууд№3: “Цагаач эх”
2022-03-24 11:03:00
Ногоон автобусны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр шийдвэрлэлээ
2026-03-16 17:45:48
Насанд хүрээгүй охидыг хүчиндэж, биеийг нь үнэлсэн Ш.М, Н.Э нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 17:00:59
Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа
2026-03-16 16:56:35
Дүүргийн эмч нар дурангаар түрүү булчирхай авах анхны мэс заслыг амжилттай хийлээ
2026-03-16 15:49:24
Монголд 461 сая ам.доллароор Хаягдал ус боловсруулах үйлдвэр барилаа
2026-03-16 15:12:10
Сэрэмжлүүлэг: Төв аймагт шүлхий өвчин гарлаа
2026-03-16 15:08:32
Э.Шинэбаяр ГИХГ-т ажилладаг хэмээн удаа дараа залилан хийжээ
2026-03-16 15:00:21
Сугалаанд ₮3.1 тэрбумыг алдаж, Залилангийн эсрэг төв байгуулах боллоо
2026-03-16 14:20:57
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
"Эко" С.Нямдаваа Hilton зочид буудлын салбарыг Монголд нээж байна
2026-03-16 11:46:58
Олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс сэтгэл гутралд орсон хэмээн Мета компанийг шүүхэд өгчээ
2026-03-16 11:35:31
Түмнийхээ итгэлийг дааж яваа бол энэ хуулиас айх хэрэггүй гэв
2026-03-16 10:53:49
Хөрш айлынхаа жирэмсэн эмэгтэйг охинтой нь хамт хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 10:44:36
Сурагчдад үндэсний бөхийг таниулах чиглэлээр гэрээ хийлээ
2026-03-16 10:07:26
Хэнтийн Дадалд түймэр гарч, 2 га газар өртлөө
2026-03-16 09:22:14
Танилц: Өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-03-16 09:15:54
Өнөөдөр ихэнх нутгаар салхи, шуургатай
2026-03-16 08:44:44
Мал арилжих, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-16 07:57:33
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58