Гэрэл зургийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн цөөхөн эрхмийн нэг, домогт гэрэл зурагчин Рожер Фентоны хамгийн алдартай бүтээл “Үхлийн сүүдэртэй хөндий” хэмээх зургийг та бүхэн харж байна. Хальт харсан хүнд энэ зураг “юм хэлэхгүй”. Уйтгартай, хаана ч байдаг, уулын хөндийн харагдана. Гэвч лавшруулаад харвал... Хөндий нь их бууны мөрөөр гарсан замтай, тэр нь тэр чигтээ сумны хонгио их бууны тэсрээгүй сумаар дүүрсэн байхыг олж харах болно. Удаан, анхааралтай ажиглах тусам энэ зураг таны өмнө нууцаа нээнэ. Үхэл шингэсэн энэ хөндийд цэргүүд хэрхэн амь тавьж, эмх замбараагүй бужигналдан байсныг эрхгүй төсөөлнө. Сумнууд тэсрээгүй байгаа нь цэргүүд нэг бол үхэлдэн тэмцэлдсээр хөтөлийг санд мэнд давж одсон, эс бөгөөс яг энэхэн хөндийг өгсч яваад дайсны отолтод орж бутниргүүлсэн болов уу гэмээр. Ингээд лавшруулан харваас сумаар дүүрсэн хөндий бүхэлдээ хоосон байгаа нь зургийг илүү их хүч оруулж байгааг мэдрэх болно. Хэрвээ зураг дээр дайтаж буй цэргүүд дүрслэгдсэн бол ингэж их алдаршихгүй байсан гэдгийг ойлгоно. “Үхлийн сүүдэртэй хөндий” бол маргаангүй, дайны сэдэвтэй дэлхийн хамгийн шилдэг гэрэл зургийн нэг билээ.
Рожер Фентон бол “Дайны гэрэл зурагчин” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, энэ төрөлдөө анхдагч нь болсон хүн юм. Түүний бүтээлүүд бүхэлдээ дайны сэдэвтэй байдаг бөгөөд ямар аймшигтэй зүйл болохыг нь хүн төрөлхтөнд ойлгуулах ач холбогдол нь одоо ч буураагүй байна.
Рожер Фентон 1853 онд Крымын хагас аралд очиж түүхэнд анх удаа дайны сэдэвтэй гэрэл зургуудыг авсан юм. Англи, Франц, Турк нийлэн Оросын эсрэг байлдсан энэ дайн 1853-1856 оны хооронд үргэлжилсэн бөгөөд түүхэнд “Крымын дайн” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Р.Фентон тэнд 1853 онд очиж хоёр жилийн турш зураг авчээ. Шархдсан, үхсэн цэргүүд, цэргийн хуаран, фронтын галын бүс гээд яваагүй газаргүй тэрбээр дайны бүхэл бүтэн түүхийг хадгалсан архивтай болоод Англид ирсэн билээ. Тэнд түүнийг алдар нэр хүлээж байсан юм.
| Алдартай гэрэл зургууд №1: “Үхлийн сүүдэртэй хөндий” |
Алдартай гэрэл зургууд №7: “Афган охин”
2022-12-14 11:02:00
Алдартай гэрэл зургууд №5: Кентийн буудлага
2022-04-07 11:00:00
Алдартай гэрэл зургууд №4: Н.Армстронг саран дээр...
2022-03-31 11:01:00
Орхон аймаг Диализийн төвтэй боллоо
2026-02-02 17:49:10
2026-02-02 17:03:50
Баянхонгорын бөхчүүдэд нутгийнхан нь 236 хонь, 8 адуу бэлэглэжээ
2026-02-02 15:45:05
Ипотекийн зээлд 6-7 удаа хамрагдсан иргэдийн нэрийг зарлана
2026-02-02 14:50:10
Хичээл орсноос хойш хоёр хүүхэд машинд мөргүүлжээ
2026-02-02 14:33:12
Хүүхэд хамгааллын бодлого батлаагүй бол тендерт оролцуулахгүй
2026-02-02 14:25:40
Сэлэнгийн Ерөө сум хамгийн их буюу 36 см цастай байна
2026-02-02 14:14:28
Лхагва гарагаас хүйтний эрч чангарна
2026-02-02 13:47:48
Согтууруулах ундаа зарах зөвшөөрлөө бусдад түрээслүүлсэн бол орлогыг хурааж, ₮2 саяар торгоно
2026-02-02 13:22:58
БНХАУ-аас 5000 хийн зуух хүлээн авч, БГД, ЧД-ийн айлуудад байршуулж байна
2026-02-02 13:01:28
П.Наранбаярыг хугацаа алдаж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан огцрох ёстой хэмээв
2026-02-02 12:51:52
Ар гэрийн сэтгэцэд учирсан хохирлыг ХХДХ-г 150 дахин нэмж олгон барагдуулна
2026-02-02 12:07:10
Сангийн яам: НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаад шилжүүлнэ
2026-02-02 11:43:53
2026-02-02 11:29:40
Согтуудаа гэр бүлийн хүнээ хутгалж, хөнөөжээ
2026-02-02 11:18:15
Өнгөрсөн оныг хамгийн дулаан жилээр баталлаа
2026-02-02 11:05:08
21 жил сэжигтнээр шалгуулсны хохиролд төрөөс ₮500 саяыг нэхэмжилжээ
2026-02-02 10:25:54
Говь-Алтайн "Засагт хан 2026" наадмын үеэр тэмээ булгисны улмаас нэг хүн нас баржээ
2026-02-02 10:16:17
Нөөцийн махыг дараах 5 байршилд гулуузаар нь худалдана
2026-02-02 10:09:16
2026-02-02 09:57:25
2026-02-02 09:37:34
2026-02-02 09:12:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-02 07:54:03
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ
2026-02-01 11:55:37
Израилийн агаарын цохилтын улмаас Газын зурваст 32 палестин хүн амиа алдсан гэж мэдэгджээ
2026-02-01 11:46:45