Пакистанд сургуулийн дээвэр нурж, 27 сурагч, 1 багш амь үрэгджээ

Пакистан улсын баруун хойд хэсэгт орших Пешавар хотод сургуулийн барилгын дээвэр нурж, олон арван хүүхэд, багш амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уг ослын улмаас одоогоор 27-28 хүүхэд, 1-2 багш газар дээрээ болон эмнэлэгт хүргэгдсэний дараа амь үрэгдсэн бөгөөд олон хүн бэртэж гэмтжээ.

School roof collapse kills at least 28, injures more than 3 dozen in  Pakistan - The Korea Times

Хэрэг гарах үед анги танхимд хичээл орж байсан бөгөөд гэнэт дээвэр нурж унаснаар хүүхдүүд болон багш нар нурангин дор дарагдсан байна. Орон нутгийн аврах баг, цагдаагийн алба хаагчид болон олон нийтийн оролцоотойгоор эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, бэртэж гэмтсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэжээ.

Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж. 


Пакистанд сургуулийн дээвэр нурж, 27 сурагч, 1 багш амь үрэгджээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ