Эрчим хүчний ноцтой хомсдолд орсон Киргизстан улс томоохон усан цахилгаан станц байгуулах төслийг Хятадын компаниудын консорциумаар гүйцэтгүүлэх гэрээг өнгөрсөн долоо хоногт байгуулжээ.
Тус улсын засгийн газар гурван жил үргэлжлэх эрчим хүчний онц байдлын дэглэмийг наймдугаар сарын 1-нээс эхэлж буйг саяхан зарласан юм.
Нарын гол дээр байгуулагдах усан цахилгаан станцын Казарман төслийг гүйцэтгэх харилцан ойлголцлын санамж бичиг, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол долдугаар сарын 27-ны өдөр Бишкек хотод болжээ.
Хөрөнгө оруулалтын хэмжээ $2.4-$3 тэрбум орчим болох урьдчилсан тооцоог Киргизийн албаныхан хэвлэлд өгсөн байна.
“Энэ бол Киргизстаны түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ юм. Төрийн тэргүүний хяналт дор гэрээ хэлцэл үргэлжилж байна” гэж ёслолын үеэр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Акылбек Жапаров хэлжээ.
Санамж бичгийг PowerChina Northwest Engineering Corporation, Green Gold Energy, China Railway 20 Bureau Group Corporation зэрэг компаниудаас бүрдсэн Хятадын консорциумтай байгуулжээ.
“Ашиглалтад орсны дараа Киргизстаны жилийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 17 хувийг шинэ усан цахилгаан станц бүрдүүлэх юм” гэж China Railway 20 Bureau Group-ийн ерөнхийлөгч Сун Роньжун зургаадугаар сард Хятадын төрийн төв хэвлэлд ярьж байв.
Киргизстан улс сүүлийн жилүүдэд эрчим хүчний бие даасан байдлаа хамгаалахад ихээхэн анхаарал тавьж байгаа.
Иссык Куль нуурын орчимд байгуулагдах нарны цахилгаан станцын төсөл 2024 онд эхэлж, 2025 онд ашиглалтад орох юм. Уг төслийг бас Хятадын төрийн өмчит компаниуд хэрэгжүүлж байгаа.
Казарман төслийн хувьд 2024 онд шав тавьж, 2030 онд дуусгахаар төлөвлөжээ.
Техник, эдийн засгийн тооцоог есдүгээр сарын 1-нд эхлүүлж, 2024 оны арванхоёрдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байгааг Киргизстаны эрчим хүчний яам мэдээлсэн байна.
2022 онд тус улс 13.85 тэрбум киловатт/цаг эрчим хүч үйлдвэрлэсэн ч хэрэглээ нь 15.9 тэрбумд хүрсэн юм. Эрчим хүчний дутагдлаа импортоор хангажээ. Киргизстан улсын эрчим хүчний ихэнх хэсгийг усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг.
Казарман төсөл хэрэгжих Нарын гол дээр өөр станцууд бас ажилладаг юм.
Эх сурвалж: Radio Free Europe
| Киргизстан улс томоохон усан цахилгаан станц байгуулах гэрээг Хятадын компаниудтай байгуулжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20