Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай “Staria”, “Toyota Land Cruiser” зэрэг түргэн тусламжийн автомашиныг Улсын Их Хурлын гишүүн Хассуурийн Ганхуяг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Улсын хэмжээнд гэмтэл согогийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж буй лавлагаа шатлалын төвийн хувьд ГССҮТ-өөс нийслэл төдийгүй хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, эмч мэргэжилтнүүдийн баг алсын дуудлагаар ажиллах зэрэгт эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашин зайлшгүй чухал хэрэгцээтэй юм.
Тухайлбал эдгээр түргэн тусламжийн автомашиныг хүчилтөрөгчийн баллон, хүчилтөрөгчийн хийн хангамж, цахилгаан сорох төхөөрөмж, дефибрилятор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хүзүү болон толгой хамгаалах хэрэгсэл, цус тогтоох чангалуур, нярайн сэхээн амьдруулах иж бүрдэл, инвертер, старлинк төхөөрөмж, яаралтай тусламжийн цүнх, дулаан хадгалах бүтээлэг, халдвар хамгааллын хэрэгсэл, зориулалтын бэхэлгээтэй хатуу каталка, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, зөөврийн компьютероос гадна аккумлятор цэнэглэгч кабель, гэрэл ойлгогчтой аюулгүйн хантааз, солих ээлжийн дугуй зэрэг хэрэгцээт зүйлсээр тусгайлан тоноглосон байна.
Түргэн тусламжийн автомашиныг хүлээн авах арга хэмжээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон эмнэлгийн хамт олны төлөөлөл оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягт эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллаж буйд нь талархал илэрхийлж, “Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайлангийн номыг гардуулан өглөө.
Улсын Их Хурлын гишүүн Хассуурийн Ганхуяг тус төвд өмнө нь эмнэлгийн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн компьютер, эмнэлгийн хэрэгсэл зэргийг шийдвэрлэж өгсөн бөгөөд ирэх жил мөн түргэн тусламжийн автомашин шийдвэрлүүлэхээр зорьж буйгаа хэлсэн юм.
| УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ГССҮТ-д түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэж өглөө |
2026-11-25 13:32:27
2026-11-25 10:49:20
2026-11-25 10:07:49
2026-11-25 15:10:22
2026-11-25 14:32:07
2026-11-25 13:32:27
2026-11-25 10:49:20
2026-11-25 10:31:05
2026-11-25 10:23:08
2026-11-25 10:07:49
2026-11-25 10:03:21
2026-11-25 09:51:51
2026-11-25 09:47:50
2026-11-25 07:10:00
2026-11-25 07:00:00
“Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ эхэллээ
2026-11-24 17:23:25
2026-11-24 16:10:23
2026-11-24 11:44:42
2026-11-24 10:09:09
2026-11-24 09:44:19
2026-11-24 09:33:44
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2026-11-24 07:50:13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-11-24 07:48:51