Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүллээ

Хууль зүйн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороод хамтран 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Хэн ч, хаана ч аюулгүй амьдрах эрхтэй” хэлэлцүүлгийг зохион байгуулж, Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүллээ.

Энэ жилийн аян охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, бодит болон цахим орчинд шударга ёсыг хангах, хохирогчийг хамгаалах, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэхэд чиглэж байна.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийлэлд хариуцлага тооцох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн чухлыг онцоллоо.


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ