Хуучин нэрээр Твиттер компани Даваа гарагт Сан-Франциско хот дахь байран дээрээ байрлуулсан асар том “Х” гэрэлтдэг тэмдгийг буулгажээ.
Иргэдийн гомдлын дагуу хотын захиргааны шаардлагаар ийнхүү буулгасан юм байна.
Тэрбумтан Илон Маск өндөр үнээр худалдаж авсан Твиттер сошиал платформынхоо брэндийг саяхан өөрчилж, англи хэлний цагаан толгойн 24 дэх үсгээр нэрлэх болсон юм.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр компанийнхаа байрны дээр асар том анивчдаг “Х” үсгийг байрлуулж байв.
Иргэдийн зарим нь уг тэмдгийн хурц гэрэл шөнө унтаж амрахад нь саад болж буйг гомдоллосон бол зарим нь бэхэлгээ муу, унах эрсдэлтэйг нь шүүмжилжээ.
“X” тэмдэгтэй холбоотой нийт 24 гомдлыг иргэдээс хүлээж авснаа Сан-Франциско хотын барилгын хяналт, хот төлөвлөлтийн алба мэдээлсэн байна.
X Corp компанид оффис түрээслүүлэгч байгууллага тэмдгийг буулгахтай холбоотой бүх зардлыг гаргахаар болжээ.
Илон Маск олонд танигдсан хөх шувууны дүрстэй Твиттерийн бэлгэдлийг өнгөрсөн долоо хоногт “X” үсгээр сольсон юм.
Энэ нь Твиттерийг Хятадын WeChat-тай ижил бүх зориулалтаар ашиглаж болох супер аппликэйшн болгох түүний төлөвлөгөөний нэг хэсэг гэлцдэг.
Өнгөрсөн оны аравдугаар сард $44 тэрбумаар худалдаж авснаасаа хойш Маск уг платформын ашигт ажиллагааг сайжруулах зорилгоор олон шинэчлэлт нэвтрүүлсэн ч үр дүн төдийлөн харагдахгүй байгаа юм.
Эх сурвалж: AFP
| Иргэдийн гомдлын улмаас Сан-Франциско хотын захиргаа Илон Маскийн гэрэлтдэг “Х” тэмдгийг буулгав |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20