ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг танилцууллаа.
Эндээс онцлоход, 2024 онд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид өсвөр насны 27 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд тэдний 25 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй хүүхэд байжээ. Эдгээр өсвөр насны хоригдогч нарыг хэргийн зүйл ангиар авч үзвэл хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт 4, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 3, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 3, хүний халдашгүй, чөлөөтэй байхын эсрэг гэмт хэрэгт 1, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 24 хүүхэд тус тус хоригджээ.
2025 оны 03 дугаар сарын байдлаар тус цагдан хорих байранд 20 хүүхэд хоригдож байгаагаас 2 хүүхэд өмгөөлөгчгүй бол 2 хүүхэд ар гэрийн боломж бололцоо тааруу, хөдөө орон нутагт ар гэрийнхэн нь байдгаас шалтгаалж эргэлт, уулзалт огт аваагүй байдалтай байна. Цагдан хоригдож байгаа хугацааны хувьд 13 хоногоос 9 сар хүртэл хугацаагаар хоригдож байгаа бөгөөд шүүгчийн захирамжид хүүхэд бүр ерөнхий боловсролын сургуульд суралцдаг талаар мэдээлэл оруулсан байх боловч биечилсэн уулзалтын үеэр тэдний 90 орчим хувь нь сургуулиасаа хөөгдсөн, эсхүл өөрийн хүслээр сургуулиа орхисон гэх мэдээлэл өгсөн. Тэдэнд хоригдож байх хугацаанд нь ерөнхий боловсрол олгох үйл ажиллагаа сургалтын хөтөлбөрийн дагуу явуулах ажил хангалтгүй байна
Цагдан хорих ангийн зүгээс ерөнхий боловсролын хичээлийг тогтмол явуулдаггүй, хүүхдүүдийн нас болон боловсролын түвшнийг харгалзахгүйгээр сардаа 1-2 удаа зурагтаар теле хэлбэрээр түүх, монгол хэл, иргэний ёс зүй зэрэг хичээлийг өрөөний гадна талаас зурагтаар үзүүлж, бичгийн цаасан дээр хуулбарласан тест бөглүүлэх, бодлого бодуулах зэрэг аргачлалаар явуулж байна. Тус хичээлүүдийг цагдан хорих ангийн багшлах эрхийн гэрчилгээгүй ангийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан ордог бөгөөд батлагдсан сургалтын хөтөлбөргүй байв.
Хоригдол хүүхдүүдэд багшлах эрхгүй хорих ангийн ажилтнууд хичээл заадаг |
2025-04-30 12:26:45
2025-04-30 12:08:43
2025-04-30 10:36:42
2025-04-30 13:27:12
2025-04-30 12:26:45
2025-04-30 12:08:43
2025-04-30 10:36:42
2025-04-30 10:05:25
2025-04-30 09:48:24
2025-04-30 09:35:55
2025-04-30 09:11:17
2025-04-30 09:05:03
2025-04-30 09:01:57
2025-04-30 08:54:49
2025-04-29 17:20:05
2025-04-29 17:00:55
2025-04-29 15:11:55
2025-04-29 15:01:01
2025-04-29 14:56:48
2025-04-29 14:53:05
2025-04-29 12:03:03
2025-04-29 11:43:39
2025-04-29 11:26:08
2025-04-29 11:16:37
2025-04-29 10:51:35
2025-04-29 10:44:29
2025-04-29 10:17:43
2025-04-29 09:20:52
2025-04-29 09:04:28
2025-04-29 08:57:28
2025-04-29 08:19:52
2025-04-29 08:18:00