Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв судсан дотуурх 1000 дахь тохиолдолд амжилттай мэс засал хийжээ. Орон нутагт судсан дотуурх мэс заслыг 1000 хүнд хийж, амь насыг нь аварсан анхны аймаг болж байна.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2022 онд ангиографийн анхны аппаратыг суурилуулж, аймаг орон нутгаас хүний нөөц, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэхэд бодлогоор анхаарч ажилласны үр дүнд Орхон аймагт судсан дотуурх мэс заслын үеийн тусламж үйлчилгээ нутагшжээ. 2017 он зүрх, судасны өвчлөл хүн амын дунд тэргүүлж, орон нутагтаа судсан дотуурх мэс засал хийх, нутагшуулах бодит хэрэгцээ шаардлага бийг олж харсан үе.
2018 онд ангиографийн анхны эмчээ бэлтгэж байсан бол 2020, 2021 онд судсан дотуурх мэс заслын эмч, техникч, сувилагчийг бодлогоор багаар нь бэлтгэж, 2022 онд Тархины цус харвалт, зүрхний шигдээсийн нэгжийг байгуулжээ. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, зүрхний титэм судсан дотуурх эмчилгээ, элэгний хавдрын тэжээгч судас бөглөх эмчилгээ, зүрхний баруун тосгуурт туннель гуурс суулгах, авах, тархины судасны катерт оношилгоо зэрэг мэс заслыг орон нутагтаа хийж байна.
Харин энэ оноос Эрүүл мэндийн яамны Төвлөрлийг сааруулах үндэсний багтай хамтран гүрээний артерийн нарийсал, бөглөрөлд стент тавих, тархины судасны цүлхэнг бөглөх зэрэг шинэ эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлэхээр хамтран ажиллаад эхэлжээ.
Технологийн дэвшлийг ашиглан хийж буй энэхүү тусламж, үйлчилгээ нь Орхончууд төдийгүй Хойд бүс нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж буй.
Тиймээс Орхон аймаг ирэх жилүүдэд Хойд бүсийн хэмжээнд Зүрхний төв байгуулахаар зорьж байна.
Cудсан дотуурх 1000 мэс заслыг амжилттай хийсэн Орхон аймагт зүрхний төв байгуулна |
2025-04-29 15:11:55
2025-04-29 14:56:48
2025-04-29 12:03:03
2025-04-29 17:20:05
2025-04-29 17:00:55
2025-04-29 15:11:55
2025-04-29 15:01:01
2025-04-29 14:56:48
2025-04-29 14:53:05
2025-04-29 12:03:03
2025-04-29 11:43:39
2025-04-29 11:26:08
2025-04-29 11:16:37
2025-04-29 10:51:35
2025-04-29 10:44:29
2025-04-29 10:17:43
2025-04-29 09:20:52
2025-04-29 09:04:28
2025-04-29 08:57:28
2025-04-29 08:19:52
2025-04-29 08:18:00
2025-04-28 17:25:04
2025-04-28 17:12:18
2025-04-28 17:04:10
2025-04-28 16:23:55
2025-04-28 16:04:48
2025-04-28 15:51:40
2025-04-28 15:36:56
2025-04-28 15:25:50
2025-04-28 15:02:44
2025-04-28 13:58:48
2025-04-28 13:49:44
2025-04-28 12:25:38
2025-04-28 11:35:27
2025-04-28 11:30:38
2025-04-28 11:14:19
2025-04-28 11:08:23
2025-04-28 10:56:19
2025-04-28 10:48:14
2025-04-28 10:33:19
2025-04-28 10:29:32
2025-04-28 10:28:34
2025-04-28 10:28:22
2025-04-28 10:08:35
2025-04-28 09:56:49
2025-04-28 09:43:37
2025-04-28 09:35:44
2025-04-28 09:31:58
2025-04-28 09:27:14
2025-04-28 09:17:50
2025-04-28 09:13:15
2025-04-28 09:09:27