“MESA Nomadic Masters 2025 Spring” олон улсын тэмцээн энэ сарын 30-ны өдрөөс эхэлнэ. Монголын хамгийн том испортын “Nomadic Masters” тэмцээн илүү өргөн хүрээтэй, өндөр шагналын сантайгаар эргэн ирж байна. Тус тэмцээнийг энэ онд хоёр удаа зохион байгуулах ба тус бүр $250.000 шагналын сантайгаар та бүхний хүртээл болох юм. Тодруулбал, энэ удаа зохион байгуулж буй “MESA Nomadic Masters 2025 Spring” олон улсын тэмцээний тоглолтууд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд MESA LAN Studio-д, тавдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд АСА Аренад үзэгчдийн хамтаар болно. НЗДТГ, “Монголын Электрон Спортын Холбоо” /MESA/ хамтран зохион байгуулж буй “MESA Nomadic Masters 2025 Spring” олон улсын тэмцээнд дэлхийн шилдэг найман баг Улаанбаатар хотноо өрсөлдөнө. “MESA Nomadic Masters 2025 Spring” тэмцээнд оролцох багууд:
Тэмцээнд дэлхийн чансаанд жагсаж буй оноо буюу Valve Rank оноогоороо тэргүүлж байгаа “BIG”, “SAW”, “B8”, “HEROIC” гэх мэт дэлхийн топ зэрэглэлийн багуудыг урьсан. Харин Азийн бүсийн сонгон шалгаруулалтаас “JiJieHao”, Хятадын сонгон шалгаруулалтаас “Eruption”, монголоос MPS: Spring тэмцээний ялагч “Chinggis Warriors”, MPS: Road to Nomadic Masters тэмцээний ялагч “The HUNS Esports” баг тус тус оролцохоор болсон юм.
Дэлхийн түвшний энэхүү и-спортын тэмцээнийг дотоодын болон олон улсын нэр хүндтэй байгууллагууд идэвхтэй дэмжиж байна. Тодруулбал, тэмцээний албан ёсны дэлгэцийн түншээр ZOWIE, сандлын түншээр DXRACER хамтран ажиллаж байна. Түүнчлэн тэмцээний шууд дамжуулалтыг монгол төдийгүй англи, португал, испани, герман, украйн хэлээр шууд дамжуулах юм.
| Монголын испортын хамгийн том тэмцээн маргааш эхэлнэ |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20