4-р сарын 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар хур тунадасгүй, салхи, шороон шуургатай байх тул хуурайшилт нэмэгдэж байгаа эдгээр өдрүүдэд ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны 04-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +25…+30 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +12…+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +12…+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +9…+11 градус дулаан байна.
| Өнөөдөр зүүн аймгуудаар нойтон цас, бороо орно |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23