Оросоос хэдэн мянган баавгай Монгол руу орж ирж байна, Монголын баавгайн тоо толгой хэт өссөн энэ тэр. Сүүлийн 30-д жилийн тооллогоор монголын баавгайн тоо толгой өссөн зүйл байхгүй, 500-600 дотор эргэлдсээр байдаг юм байна. Бас Орост хэдийгээр баавгайн тоо толгой өсөж байгаа ч баавгайнууд өөрсдийн амьдрах бүс хоол тэжээлээсээ тийм хол тэнэдэггүй. Монголын хувьд хойд, зүүн хойд хэсгийн ой тайгад, ялангуяа Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Баян-Өлгий орчимд тархан суурьшдаг бол Оросоос Монголтой ойр орших баавгайн бүс Байгаль нуурын эрэг, Баргузины нуруу за тэгээд Буриадын нутаг дэвсгэр. Тэгэхээр Оросоос орж ирэх баавгай ихээр орж ирэх боломж нь Хөвсгөл, Хэнтийн тайга л байна. Өө нээрээ Орост баавгайн тархац, нүүх шилжих хөдөлгөөнийг GPS төхөөрөмжөөр хяналт байнга явагддаг, тэрхүү GPS-р хөдөлгөөнийг хянахад нас бие гүйцсэн эр баавгай нь өдөрт 3.1 км хооронд, эм нь 1.6-1.7 км, харин идэш тэжээлээ хуримтлуулах намрын цагт хамгийн ихдээ 30-110 км хол зайг туулсан гэх тоо баримт байдаг юм байна.
Тэгэхээр Оросоос баавгай нүүдэллэж маш олноор орж ирж байгаа гэх мэдээлэл нь өөрөө асуудалтай, тэр тусмаа хоол тэжээл сайтай, амьдрах орчин хангагдсан бүсээсээ Монгол руу олноор нүүдэллэх нь гэдэг үндэслэл муутай болж таарах нь. Намрын улиралд баавгай, тэр тусмаа бамбарууш залуу баавгай нь хүний суурьшлын бүс рүү орж ирж байгаа нь хоол тэжээлээс өөр юу ч биш, тэрнээс биш тоо толгойндоо асуудал бол байхгүй. Тэр Буриадын нийт нутагт 6100 гаран баавгай тоологдсон ч Монголтой ойр бүсэд ердөө 44-120 баавгай үзэгдсэн гэх тоо баримт байна ш дээ, 2024 оны тооллогоор, үзэгдэж харагдсан нь. Бусад нь цаашаа гүндээ амьдардаг аж.
Гэснээс баавгайн тоо толгой хэт өслөө гэдэг айдсыг төрүүлэхийн тулд бамбарууш, залуу баавгайнуудыг барьж аваад зориуд суурьшлын бүс рүү оруулж тавиад (мэдээж хүн бүр утастай болсон тул хүн бүр энд тэнд баавгай явж байна гээд цацна, айдаст автуулна) л, тэгээд тоо толгой хэт өссөн гэдэг мэдээллээр бөмбөгдөж аваад баавгай агнах санаархал яваад байна уу даа?
| Оросоос баавгай нүүдэллэж олноор ирнэ гэх мэдээлэл үндэслэл муутай |
Болц гүйцсэн ургацыг борооноос амжиж хураахыг санууллаа
2026-09-16 11:41:34
Айлын хотонд орж ирсэн бамбаруушийг хооллоод байгальд нь тавьлаа
2026-09-15 12:08:50
Маргаашаас тариалангийн бүс нутгаар бороо орно
2026-09-15 10:47:14
Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэгцээнд зориулж 20 мянган тонн мах нөөцөлнө
2026-09-16 14:30:59
С.Амарсайханг чөлөөлж, асуудлын үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэв
2026-09-16 11:48:23
Болц гүйцсэн ургацыг борооноос амжиж хураахыг санууллаа
2026-09-16 11:41:34
Оросоос баавгай нүүдэллэж олноор ирнэ гэх мэдээлэл үндэслэл муутай
2026-09-16 11:21:00
Иргэн А.Ж бага насны хүүхдэд фээсбүүкээр бэлгийн харилцаа санал болгожээ
2026-09-16 11:10:51
Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоциклтой явж байгаад осолд орлоо
2026-09-16 11:02:36
2026-09-16 09:45:48
2026-09-16 09:08:34
2026-09-15 17:45:44
Богд Жэвзүндамба Хутагтын айлдсан айлдвар
2026-09-15 17:40:15
2026-09-15 15:05:21
Газраа чөлөөлсөн 756 айлыг "Солонго I, II"-т оруулна
2026-09-15 12:15:56
Айлын хотонд орж ирсэн бамбаруушийг хооллоод байгальд нь тавьлаа
2026-09-15 12:08:50
Маргаашаас тариалангийн бүс нутгаар бороо орно
2026-09-15 10:47:14
Өнгөрсөн шөнө жолоодох эрхээ хасуулсан 12 согтуу жолоочийг илрүүллээ
2026-09-15 10:35:37
40 дэх удаагийн номын баяр баасан гарагт эхэлнэ
2026-09-15 10:31:02