Иргэн А.Ж бага насны хүүхдэд фээсбүүкээр бэлгийн харилцаа санал болгожээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан  нэр бүхий 15 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ.

Авлигын хэргийн талаар:

- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Ц, ерөнхий инженерээр ажиллаж байсан Т.О зэрэг 15 хүн болон нэр бүхий хуулийн этгээдүүдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ. Тодруулбал, нийтийн албан тушаалтнууд нь “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээний дагуу хийгдэж буй ажилд захиалагчийн хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, мөн тус гэрээний оролцогч байгууллагын холбогдох албан тушаалтнууд нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгөх), 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (үндэслэлгүйгээр хөрөнгөжих), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (мөнгө угаах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

Бусад хэргийн талаар: 

- Б.Ч, Б.Б нар нь бүлэглэн 2026 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нэр бүхий хэрэглэгчтэй холбогдож, 8.5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар худалдан авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Н.З, Х.А нь бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт ... хотхоны орон сууцанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- М.Б, Э.Х нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хууль бусаар хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- А.Ж нь 2026 оны 3 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө фейсбүүк платформ ашиглан бага насны хүүхэдтэй танилцан харилцаж, бэлгийн харьцаанд орохыг санал болгож, садар самуунд уруу татсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас

- У, Ц нар нь бүлэглэн төрийн үйлчилгээний цахим платформ болох И-монголиа аппликейшнийг дуурайлган хийж, өгөгдөл, мэдээллийг хуулбарлан, бусдад санаатай тараасан, мөн эрх олгосон иргэний, хувийн мэдээллийг хуурамчаар үйлдэж, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус  шилжүүллээ. 


Иргэн А.Ж бага насны хүүхдэд фээсбүүкээр бэлгийн харилцаа санал болгожээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ