Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоциклтой явж байгаад осолд орлоо

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин, мотоциклтой мөргөлдсөн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож, урсгал сөрөн автомашинтай мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тус хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. 


Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоциклтой явж байгаад осолд орлоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ