Байгаль орчны сайд аа, баавгайгаа хэрхэх вэ

Энэ жил иргэдийн суурьшлын бүсэд баавгай олноор болон ойр ойрхон орж ирэх боллоо. Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд баавгайн бамбаруушийг дурдан бүсээр хүлж, гараашдаа байрлуулсан бичлэг тархаж, олон нийтийг багагүй бухимдууллаа. Мэргэжлийн байгууллага, салбарын яамныхан тусламж үзүүлж, шуурхай хариу арга хэмжээ авч чадахгүй байгаагаас үүдэж иргэд амь насаа болон эд хөрөнгөө хамгаалахын тулд ийн өөрсдийн аргаар аргацаахаас өөр сонголтгүйд хүрээд байна.

Байгаль орчны яамны зүгээс "Байгаль дээр самар, жимсний гарц муудсанаас болоод баавгай хоол хайн суурьшлын бүс рүү орж ирж байна" гэх шалтгийг дахин дахин давтсаар удлаа. Жимс самар муудсан гэх үлгэрээ одоо болих хэрэгтэй. Байгалийн шалтгаан тооцож суудаг салбарын яам гэж байх ёсгүй. Энэ чинь угтаа иргэдийн аюулгүй байдал, хадлан тэжээл бэлтгэл, аялал зугаалга, цаашлаад амьд явах баталгаатай шууд холбогдож байна. Салбараа манлайлан ажиллах ёстой Ц.Сандаг-Очир сайд аа, таны хариуцсан салбарт иргэдийн аюулгүй байдал туйлын эрсдэлтэй нөхцөл үүсчихсэн байна.

Иймд шалтгаан тоочиж амьтан руу чихэх биш, асуудлаа нэг талд нь гаргаж, бодитой ажил хийх цаг болчихсон байна. Аргаа барсан иргэдийг амьтантай нь хаячихаад хэдий хүртэл суух вэ? Байгаль орчны яам асуудлыг дахин дунд нь орхилгүй, нэн даруй бодит шийдэл гаргаж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага үүсээд байна. Байгаль орчны яам "Баавгайн асуудал"-аа хэзээ нэг талд нь гаргах вэ…


Байгаль орчны сайд аа, баавгайгаа хэрхэх вэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ