МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ

МАН-ын бүлэг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд Их тэнгэр цогцолборт хуралджээ.

Хурлын үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг хөндөж, намын эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр гараагүй байхад зарим улс төрч өөрсдийн байр суурийг урьдчилан илэрхийлж, бие даасан улс төрийн үйл ажиллагаа явуулж буйд шүүмжлэлтэй хандсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, намын дотоод дүрэм, шийдвэр гаргах зарчмыг үл харгалзан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо ил тод илэрхийлж буй 50-иас дээш насны зарим улс төрчдөд хатуу анхааруулга өгсөн гэх мэдээлэл бий.

МАН-ын хувьд улс төрийн ууган хүчний хувьд намын сахилга бат, дотоод зохион байгуулалт, хамтын шийдвэрийг чанд баримтлах ёстойг хурлын үеэр онцолсон байна.

Мөн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь эцэслэн шийдэгдээгүй байхад зарим улс төрч өөрсдийгөө нэр дэвшигч мэтээр олон нийтэд таниулж байгаа нь намын нэгдмэл байр суурь, нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ.

Иймд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой аливаа улс төрийн үйл ажиллагааг намын дүрэм, эрх бүхий байгууллагын шийдвэрийн хүрээнд явуулахыг сануулсан байна.


МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0