Азийн кино уран бүтээлчдийн бүтээлийг олон улсын үзэгчдэд хүргэдэг "Asian World Film Festival"-ийн 12 дахь удаагийн наадам өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Калвер-Сити хотод нээлтээ хийнэ. Наадмын нээлтийн киногоор Киргизстаны найруулагч Бекзат Пирматовын "Kassandra" бүтээлийг сонгожээ.
Тус кино нь Киргизстаны зүгээс 99 дэх удаагийн Академийн шагналын “Олон улсын шилдэг кино” төрөлд нэр дэвшүүлэхээр илгээсэн бүтээл юм. Наадмын хөтөлбөрт Казахстаны "Abel", Тайванийн "A Foggy Tale", Палестины "Citizen Osama", Филиппиний "Filipiñana" зэрэг Азийн олон орны кино багтсан байна.
Энэ удаагийн наадам Азийн кино урлагийн өнөөгийн чиг хандлага, улс орнуудын нийгэм, соёлын ялгаатай дүр төрхийг дэлгэцээр дамжуулан нийтэд хүргэх талбар болж буй. Азийн 50 гаруй орны кино бүтээлийг толилуулдаг тус наадам нь бүс нутгийн кино урлагийг олон улсын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
| Азийн кино урлагийн наадам эхэллээ |
2026-11-09 11:57:35
2026-11-06 14:57:30
2026-11-02 11:43:48
2026-11-12 11:54:59
2026-11-12 11:48:46
2026-11-12 11:31:24
2026-11-12 11:25:35
2026-11-12 10:13:29
2026-11-12 10:02:26
2026-11-12 09:56:12
2026-11-12 09:49:09
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17