Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 11 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 2, Эрхтэний тэнгэрт одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:52-17:20. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Эл Өдөр Эе, Эвээ Ололцох, Хамтын Хөдөлмөр Эхлэх, Гэрээ Хэлцэл Байгуулах, Найр Хурим Хийх, Бэр Гуйх, Инж Өгөх, Авах, Үнэт Эрдэнийн Зүйл Авах, Хишиг Даллага Дуудуулах, Насан Бүтээл Хийлгэх, Мал Арилжих, Гэр Бүрэхэд Сайн. 

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0