Дэлхийн тэргүүн баян Женсен Хуаныг дуулианд хутгасан Алис Хуан гэж хэн бэ

Дэлхийн хиймэл оюун ухааны салбарын магнат Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан-тай нэр холбогдоод буй Алис Хуан /Alice Huang/ гэх эмэгтэйн талаарх мэдээлэл олон улсын улс төр, бизнесийн хүрээнийхний анхаарлын төвд ороод байна. Энгийн нэг гэр бүлийн маргаан мэт эхэлсэн уг үйл явдал АНУ-ын үндэсний аюулгүй байдал, технологийн хориг арга хэмжээтэй холбоотой томоохон дуулиан болон хувирлаа.

Овог нь ижил боловч Женсен Хуантай ямар ч цусан төрлийн холбоогүй Алис Хуан нь өдгөө 43 настай БНХАУ-ын иргэн юм. Англи хэлээр чөлөөтэй ярьдаг, Азийн технологи, санхүүгийн дээд хүрээнийхэнтэй ойр холбоотой тэрбээр өмнө нь Хятадын CCTV болон Hunan TV телевизүүдэд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Хожим нь санхүүгийн салбарт шилжиж, HSBC банкны Хонконг дахь салбар, CITIC Securities зэрэг томоохон байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай нэгэн аж.

Profil Alice Huang, Perempuan Diduga Intel China Selingkuhan Bos Nvidia

Гэвч түүний бизнесийн замнал дардан байсангүй. Тэрбээр 2015–2017 онд Хятадын Shanghai Hexi Investment Management хөрөнгө оруулалтын компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компани нь 2018 онд санхүүгийн зөрчил гаргасан хэргээр Хятадын Үнэт цаасны зохицуулах хорооноос 18.1 сая юань (ойролцоогоор 2.76 сая ам.доллар)-ийн торгууль хүлээж байжээ.

Түүний нэр 2023 оны гуравдугаар сард хуучин Хятадын видео тоглоомын компанийг Сингапурт төвтэй Megaspeed International гэх үүлэн тооцоолол, дата төвийн компани болгон өөрчлөх үед технологийн салбарт хүчтэй орж ирсэн юм. Алис Хуан Виржиний арлуудад бүртгэлтэй Huang Le Limited компаниараа дамжуулан хяналтын багцыг нь авч, богино хугацаанд Зүүн Өмнөд Ази дахь Nvidia-ийн албан ёсны түнш болж чаджээ. Улмаар тус компани олон тэрбум ам.долларын үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны чипүүдийг Nvidia-аас худалдан авсан байна.

Хэдийгээр тэрбээр 2023 оны 11 дүгээр сард хувьцаагаа шилжүүлж, захирлын суудлаас албан ёсоор буусан ч ажилтнуудынх нь мэдүүлснээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг далдаас удирдсан хэвээр байжээ. Мөн корпорацын бүртгэлээс харахад Megaspeed компани нь Хятадын Alibaba-аас санхүүжилт авч байсан төдийгүй Алис Хуаны сүлжээнд багтдаг Шанхайн Shanghai Shuoyao гэх компани Малайз дахь дата төв рүү олон арван хятад инженер илгээн, чипний түвшинд серверүүдийг дахин тохируулж байсан нь ил болоод байна.

Who is Alice Huang? The Chinese 'spy' who honey-trapped Nvidia CEO Jensen  Huang

Олон улсын нэр хүндтэй хэвлэлүүд болох New York Times, Washington Post, CNN-ийн мэдээлснээр АНУ-ын Худалдааны яам болон тагнуулын байгууллагууд 2024 оноос эхлэн түүнийг Хятадын Төрийн аюулгүй байдлын яамны даалгавраар мэдээлэл цуглуулдаг байж болзошгүй хэмээн сэжиглэж, цахим хяналтад авчээ. Түүгээр зогсохгүй 2025 онд Сингапурын хууль хяналтынхан түүнийг байцааж, Сингапураас гарах эрхийг нь түр хязгаарлаж байсан ч нотлох баримт хангалтгүй гэж хэргийг хаасны дараа тэрээр Шанхай руу нисэж очсон байна.

Хамгийн ноцтой нь, АНУ-аас Хятад руу экспортлохыг хатуу хориглосон Nvidia-ийн дэвшилтэт чипүүдийг Megaspeed компаниар дамжуулан Хятад руу хууль бусаар нийлүүлсэн байж болзошгүй гэх асуудал юм. Энэ бүхний цаана Женсен Хуан, Алис Хуан нарын дотно харилцаа нөлөөлсөн байж болзошгүй гэж хууль хяналтынхан хардаж байна. Учир нь тэд харилцаагаа нууцлалгүй 2024 оны зургаадугаар сард Тайбэй хотын бааранд, мөн 2025 оны тавдугаар сард Тайбэйн зоогийн газраас хамт гарч явахдаа Алис Хуан Женсен Хуаны хацар дээр үнсэж, нэг машинд суун явж буй гэрэл зураг, дүрс бичлэгүүд олон нийтэд ил болсон нь дуулианыг улам дэвэргэсэн юм.

Дуулиан дэгдсэний дараа буюу 2026 оны арваннэгдүгээр сарын эхээр Женсен Хуан компанийнхаа ажилтнуудад хандан захидал илгээж, эхнэртээ үнэнч бус байснаа албан ёсоор хүлээн зөвшөөрч, гэр бүл болон хамт олноосоо уучлалт гуйсан бол Алис Хуан олон нийтийн өмнө огт гараагүй, ямар ч тайлбар хийгээгүй байна.

NVIDIA CEO's Affair Partner Vanishes Amid Career Mystery

Одоогийн байдлаар энэ хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) болон Конгрессоос нарийвчлан шалгаж эхэлсэн бөгөөд Nvidia-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ч бие даасан дотоод хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Компанийн зүгээс "Үндэсний аюулгүй байдал болон компанийн нууц мэдээлэл алдагдсан гэх ямар ч нотолгоо одоогоор байхгүй" хэмээн мэдэгдсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн яам Алис Хуаныг тагнуултай холбоотой гэх мэдээллийг эрс няцаагаад байна.

Технологийн салбарын хамгийн нөлөө бүхий эрхэм ийнхүү хувийн амьдралын алдаанаасаа болж геополитикийн томоохон маргаанд татагдан орсон нь хөрөнгө оруулагчид болон зах зээлд чамгүй савлагаа үүсгээд байна.


Дэлхийн тэргүүн баян Женсен Хуаныг дуулианд хутгасан Алис Хуан гэж хэн бэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ