П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Турк улсын Станбул хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний өдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд П.Бат-Амгалан цээжнээс 210 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ.

Тус жинд Э.Нанзаддорж хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн суултын 57 кг-ын жинд Х.Цолмонгоо 215 кг-д сууснаар хүрэл медалийн эзэн боллоо.

“Станбул-2026” тэмцээн энэ сарын 15-нд өндөрлөнө.


П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0