Завхан аймгийн нутгийн 57 хувьд цасан бүрхүүл тогтжээ

2026 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хиймэл дагуулын мэдээгээр монгол орны 17 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Тодруулбал, Завхан аймгийн нийт газар нутгийн 57 хувьд цасан бүрхүүл тогтсон нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин Хөвсгөл аймгийн 44 хувь, Дархан-Уулын 43 хувь, Баян-Өлгийн 35 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Мөн Сэлэнгэ аймгийн 25 хувь, Дорнод болон Увс аймгийн 20 хувь, Ховд аймгийн 16 хувь, Говь-Алтайн 14 хувь, Архангайн 12 хувь, Баянхонгорын найм, Хэнтийн тав, Булган аймгийн нийт нутгийн дөрвөн хувьд цасан бүрхүүл тогтжээ. Харин говийн аймгууд, Өвөрхангай болон Орхон аймгийн нутаг дэвсгэрт одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна.


Завхан аймгийн нутгийн 57 хувьд цасан бүрхүүл тогтжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ