Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Сүрэнжавын “Хөвсгөл” найраглалын хөшөөг Мөрөн хотын төв цэцэрлэгт хүрээлэнд босголоо.
Хүйлэн хөх тэнгэрийн дор
Хүний гэрэлт ертөнцийн дээр
Мөнхийн од Мөрөн хот оо.
Дэлгэрхэн мөрнийхөө
Дэлгүүхэн хөвөөнд
Шил толь шиг
Шигтгээ чимэг шиг
Гялалзуулсан, гялтгануулсан
Аймгийн минь алдар суу...
Найраглалд Хөвсгөл нутгийн онгон дагшин байгаль, үзэсгэлэнт газар, түүхэн хүмүүсийг өгүүлдэг бөгөөд нутгийн иргэдийн хувьд төрөлх нутаг, уул усныхаа бахархлыг илэрхийлсэн бүтээл болжээ. Хөшөөг Д.Сүрэнжавын үр хүүхэд, ач, зээ, ах дүү нар нь аавынхаа дурсгалд зориулан өөрсдийн хөрөнгөөр бүтээсэн байна.
| “Хөвсгөл” найраглалын хөшөөг Мөрөн хотын төв цэцэрлэгт хүрээлэнд босголоо |
2026-10-12 09:27:13
2026-10-09 09:56:57
2026-10-09 09:37:54
2026-10-12 12:25:40
2026-10-12 11:47:32
2026-10-12 09:27:13
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
Үс шинээр үргэлжлэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-12 07:10:03
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
2026-10-11 09:12:26