700 кг бөхөнгийн эврийг хилээр гаргах гэж байгаад баригджээ

Зэрлэг бөхөнгийн эврийг хууль бусаар нэвтрүүлэхээр завджээ. Монгол улсын хилээр 3260 ширхэг буюу 700 орчим кг зэрлэг бөхөнгийн эврийг хууль бусаар Оросын холбооны улсаас нэвтрүүлэх гэж байсан хэргийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн хил, гаалийн байгууллагатай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Дэлхийд зэрлэг бөхөнгийн эвэрийн хууль бус наймаа маш өндөр зохион байгууллалтай явагддаг бөгөөд уламжлалт эмчилгээний зах зээлийн эрэлттэй холбогдуулан Төв болон Дундад ази ялангуяа Монгол, Казахстан, Узбекстан зэрэг улсуудаас зүүн болон зүүн өмнөд ази руу зөөвөрлөгддөг аж.


700 кг бөхөнгийн эврийг хилээр гаргах гэж байгаад баригджээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ