23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. 22-23-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим, Завхан, Булганы өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 23-ны өдөр Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд сумд, Булган, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын Температур: Шөнөдөө Дархадын Хотгор, Хэнтийн Уулархаг Нутаг, Завхан, Заг, Байдраг Голын Эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Улз Голын Хөндийгөөр -1...-6 Градус Хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн Уулархаг Нутаг, Хүрэнбэлчир Орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх Голын Хөндий, Дорнод, Дарьгангын Тал Нутгаар 0...+5 Градус, Говийн Бүс Нутгийн Өмнөд Хэсгээр +10...+15 Градус, Бусад Нутгаар +5...+10 Градус Дулаан,
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус,Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, оройдоо бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор -1...-3 градус хүйтэн, бусад хэсгээр +2...+4 градус, өдөртөө +11..+13 градус дулаан байна.
| Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00