Хонконгийн ардчиллын хөдөлгөөний нүүр царай гэгддэг тэмцэгч Жошуа Вонг Joshua Wong Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж, "гадаадын хүчинтэй хуйвалдсан" гэх хэргээр дахин 10 жилийн хорих ял сонслоо. Хонконгийн Дээд шүүх тус шийдвэрийг өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр албан ёсоор танилцуулсан байна.
Өдгөө 30 настай Жошуа Вонгийг Хонконг болон БНХАУ-ын удирдагчдын эсрэг олон улсын хориг арга хэмжээ авахуулахаар АНУ тэргүүтэй гадаадын улс төрчидтэй хуйвалдсан, лобби хийсэн гэж шүүхээс буруутгажээ. Шүүгч Уильям Там түүнийг энэхүү ажиллагааг зохион байгуулсан гол хүмүүсийн нэг тул бусдад сургамж болгох үүднээс хатуу ял оноох шаардлагатай гэж үзсэн байна. Уг зүйл ангиар бүх насаар нь хорих ял оноох хуультай бөгөөд Вонг өнгөрсөн есдүгээр сард гэм буруугаа хүлээсэн тул шүүхээс ялыг нь 10 жил болгон хөнгөлжээ.
Жошуа Вонг 2011 онд 14 настайдаа ардчиллыг дэмжигч сурагчдын "Scholarism" хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, олны анхааралд өртсөн юм. Тус хөдөлгөөн 2012 онд сургуулиудад заавал эх оронч үзлийн боловсрол олгох төлөвлөгөөг эсэргүүцсэн 100 мянга гаруй хүнийг нэгтгэж, эрх баригчдыг уг шийдвэрээсээ татгалзахад хүргэж байв. Тэрбээр 2014 оны “Шүхэрт хувьсгал”-ын үеэр Хонконгийн ардчиллын төлөөх тэмцлийн хамгийн танигдсан төлөөлөгчдийн нэг болсон.
Жошуа Вонг нь 2020 оны сүүлээс хойш тусгаарлагдан хоригдож байгаа бөгөөд өмнө нь "төрийн эрхийг эргүүлэхийг оролдсон" хэргээр 4 жил 8 сарын ял аваад байсан юм. Түүний өмнөх ялын хугацаа ирэх 2027 оны 1 дүгээр сард дуусгавар болох дөхөж байсан ч ийнхүү шинээр ял нэмэгдсэнээр тэрбээр 2036 оны сүүл хүртэл шоронд хоригдохоор болж байна.
Энэхүү шийдвэрийг олон улсын хүний эрхийн байгууллагууд болон Тайваний зүгээс Хонконг дахь тэрс үзэлтнүүдийг дарах гэсэн улс төрийн зорилготой алхам хэмээн эрс шүүмжилж байна.
| Хонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг дахин 10 жилийн хорих ял сонслоо |
2026-11-04 10:41:55
2026-10-29 10:29:40
2026-10-28 14:39:33
2026-11-05 17:00:28
2026-11-05 16:35:34
2026-11-05 15:10:10
2026-11-05 13:05:17
2026-11-05 12:07:38
2026-11-05 11:49:27
2026-11-05 10:39:31
2026-11-05 10:30:36
2026-11-05 10:10:45
2026-11-05 09:42:32
2026-11-05 07:10:00
2026-11-05 07:00:00
Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна
2026-11-05 02:39:49
2026-11-04 15:19:53
2026-11-04 13:28:45
2026-11-04 12:44:43
2026-11-04 11:19:04
2026-11-04 11:07:41
2026-11-04 11:06:00
2026-11-04 10:41:55
2026-11-04 10:01:02
2026-11-04 09:59:24
Улаанбаатарт 3 хэмийн хүйтэн, ялимгүй цас орно
2026-11-04 07:36:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:34:47