Хүрэн баавгайн тоо толгой 2 дахин өссөнөөр Сибирийн иргэд өөрсдөө агнаж эхэллээ

Зэрлэг амьтад ой хөвчөөс суурьшилт бүс рүү олноороо гарч ирж, хүн рүү дайрах тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-ын Сибирийн оршин суугчид өөрсдөө баавгай агнаж эхэлсэн тухай RFI на русском мэдээллээ.

Албан бус болон орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар зөвхөн энэ оны хаврын улирлаас хойш гэхэд л ОХУ-ын хэмжээнд 22 хүн баавгайд баригдаж амь насаа алджээ.

Судлаачдын үзэж буйгаар энэхүү нөхцөл байдал үүсэхэд амьтдын амьдрах орчин хумигдахаас гадна тоо толгой нь хэт өссөн нь гол нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Орост сүүлийн 30 жилийн хугацаанд хүрэн баавгайн тоо толгой бараг 2 дахин нэмэгдэж, 308 мянгад хүрсэн байна.

Ийн махчин амьтад суурьшилт бүсэд олноор эргэлдэж, хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлж эхэлснээр орон нутгийн иргэд төрийн байгууллагын шийдвэрийг хүлээлгүйгээр бие даан арга хэмжээ авахад хүрээд байгаа аж.


Хүрэн баавгайн тоо толгой 2 дахин өссөнөөр Сибирийн иргэд өөрсдөө агнаж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ