Саудын Арабт 13 сартай сиамын ихрүүдийг амжилттай салгажээ

Саудын Арабын Эр-Рияд хотын Хаан Абдулазизын нэрэмжит эмнэлгийн эмч нар Марокко улсын 13 сартай сиамын ихрүүдийг салгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн тухай олон улсын хэвлэл мэдээллээ.

Хагалгаанд хирурги, анестези, цээжний болон хүүхдийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн 23 эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.

Ихрүүдийн цээж болон хэвлийн хэсэг нийлж байрласан, зарим дотор эрхтэн дундаа байсныг нийт 6 цаг үргэлжилсэн нарийн ажилбарын дүнд амжилттай салгасан байна.

Мэс засал амжилттай болж, Сажа болон Доха хэмээх охидын биеийн байдал тогтворжиж, нарийн хяналтад байна.

Энэхүү хагалгаа нь Саудын Арабын "Сиамын ихрүүдийг салгах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд хийгдсэн 73 дахь удаагийн амжилттай мэс засал боллоо. 


Саудын Арабт 13 сартай сиамын ихрүүдийг амжилттай салгажээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ