Машиндаа мансууруулах бодис хэрэглэж байсан үйлдлийг илрүүлжээ

Төв аймгийн цагдаагийн алба хаагчид энэ сарын 07-ны орой эргүүл, хяналт хийж байх үеэрээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, 20-28 насны залуус автомашиндаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг хууль бусаар олж, хэрэглэсэн байсныг илрүүлж, хэрэгт холбогдолтой байж болзошгүй эм, тариур, мөнгөн дэвсгэрт, дуслын систем зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мансууруулах бодис нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, амь нас, үндэсний язгуур эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж нийгэмд учрах хор уршгийг нэмэгдүүлдэг.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил нь далд, нууцаар үйлдэгддэг тул иргэд Та бүхэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой сэжигтэй үйлдэл, нөхцөл байдал ажиглагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Машиндаа мансууруулах бодис хэрэглэж байсан үйлдлийг илрүүлжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ