Эрхүү хотын таван эмнэлэгт хөл хорио тогтоолоо

ОХУ-ын Эрхүү хотын Тахал өвчин судалгааны хүрээлэн нь Эрхүү хотын Шелехов дүүрэгт оршдог. Тус хүрээлэн Эрхүү хотын төвөөс ердөө 13 -14 км зайтай байрладаг. Хэрэв алдагдвал онц аюултай, эрсдэлтэй халдварт өвчний бактери, вирус зэргийг нарийвчлан судалдаг, тэдгээрийг байнга хадгалдаг онцгой объектийг үндсэндээ хүн ам олноор оршин суудаг, хотын дотроо байлгасаар ирсэн нь, мөн эдгээр өндөр халдвартай бактери, вирустай харьцан ажиллладаг ажилтнууд (ямар нэг тохиолдлоор эрсдэлд өртсөн нөхцөлд ч) хотын дотор бусад иргэдтэй чөлөөтэй холилдон явж байсан нь тун хариуцлагагүй явдал юм. Тус хүрээлэнд халдварын өндөр эрсдэлтэй нян, бактерийг судалдаг болохыг тус хүрээлэнгийн танилцуулгаас үзэж болохоор байна. 9-р сарын 30-ны өдрөөс хойш тус хүрээлэн болон Эрхүү хотын нийт 5 эмнэлэгт хөл хориог тогтоож эмч, эмнэлэгийн ажилтнууд, өвчтнүүдэд удаа дараалан шинжилгээ хийж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа гэж Оросын дотоодын хэвлэл, чөлөөт хэвлэлүүдэд мэдээлж байна.

Эх сурвалж: Намжилдорж Энхбаяр 


Эрхүү хотын таван эмнэлэгт хөл хорио тогтоолоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0