Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн Энн Карсон гэж хэн бэ

2026 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсонд олгохоор болжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн түүний уран бүтээлийг "сонгодог утга зохиолын уламжлалыг егөөтэй харилцан яриагаар сүлж, орчин цагийн утга зохиолд шинэ хэв маяг бий болгосон зоримог агаад шинэлэг бичгийн өв сан, бүтээл туурвилынх нь төлөө" хэмээн өндрөөр үнэлсэн байна.

Энн Карсон 1950 онд Торонто хотод төрсөн, өдгөө 76 настай бөгөөд 30 гаруй жил Хойд Америкийн нэр хүндтэй их сургуулиудад эртний Грек хэл, сонгодог уран зохиолын хичээл заажээ. Тэрбээр уран бүтээлдээ яруу найраг, хүүрнэл зохиол, эссэ, театрын жүжиг болон эртний бичвэрийн орчуулгыг нэг дор чөлөөтэй уусган бичдэг сод туурвигч юм. Грекийн домог, шүлгийг ашиглан орчин үеийн хүний ганцаардал, хайр дурлал, сэтгэлийн шархыг өвөрмөцөөр дүрсэлдэг нь түүний уран бүтээлийн гол онцлог билээ. 

Түүний аав банкир байсан тул Карсоны гэр бүл Канадын жижиг хотуудаар олон удаа нүүдэг байжээ. Ахлах сургуульд байхад нь нэгэн Латин хэлний багш түүнд үдийн цайны цагаар нь эртний Грек хэл хувиар зааж өгсөн нь түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн гэдэг. Тэрбээр Торонтогийн их сургуульд элсэн орсон ч сургалтын хөтөлбөрийн хатуу баригдмал байдлаас болж их сургуулиа хоёр ч удаа орхиж байжээ. Тэр хугацаандаа арилжааны графикийн чиглэлээр суралцаж, дүрслэх урлаг сонирхож байгаад сүүлд нь буцаж ирэн докторын зэргээ хамгаалсан байна. Энэ нь түүний номууд яагаад дандаа зураг, коллаж, өвөрмөц дизайнтай байдгийн шалтгаан юм. 

Books written by 2026 Nobel Prize for Literature winner Anne Carson on display at Waterstones bookshop in London

Түүний гол бүтээлүүдээс дурдвал:

  • “Autobiography of Red” (1998): Эртний Грекийн далавчит улаан мангасын домгийг орчин үеийн залуугийн амьдралаар шилжүүлэн бичсэн, шүлгээр бичигдсэн роман Anne Carson has won the 2026 Nobel Prize in Literature.,
  • “The Beauty of the Husband” (2001): Бүтэлгүй гэрлэлтийн тухай өгүүлэх танго хэмнэлт тууж-шүлэг бөгөөд Т.С. Элиотын шагналыг хүртэж байв Anne Carson has won the 2026 Nobel Prize in Literature..
  • “Nox” (2010): Нас барсан ахдаа зориулсан дурсамж, гэрэл зураг, тэмдэглэлүүдээс бүтсэн, баянхуур шиг дэлгэгддэг хайрцагтай уран баримал мэт өвөрмөц ном Anne Carson has won the 2026 Nobel Prize in Literature..
  • “Wrong Norma” (2024): Туршилтын богино бичвэрүүдээс бүрдсэн түүний хамгийн сүүлийн үеийн шилдэг түүвэр 


Just in! New Nobel Prize laureate in literature Anne Carson stands  surprised in her kitchen in Reykjavík, Iceland. Stay tuned for our  exclusive interview with her coming soon. Join us in… |

Түүний хувьд шагнал авсан тухайгаа сонсох мөчид Энн Карсон Исланд улсад салхины чимээ чагнаад сууж байжээ. Тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа "Их галзуу юм, тэд бүгд галзуурчихсан байх" хэмээн хошигносон байна. Түүнчлэн тэрбээр Нобелийн шагналын дагалдах 12 сая швед кроныг буяны үйлсэд хандивлахаа мэдэгджээ. 

Нобелийн шагналыг гардуулах албан ёсны ёслол уламжлал ёсоор ирэх арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Стокгольм хотноо зохион байгуулагдах юм.


Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн Энн Карсон гэж хэн бэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ