Физикийн салбарын Нобелийн шагналыг одон орны физикийн нээлтэд олголоо

Шведийн Эзэн Хааны Шинжлэх Ухааны Академиас 2026 оны Физикийн салбарын Нобелийн шагналыг АНУ-ын Висконсин Мэдисоны Их сургуулийн профессор, физикч Francis Halzen-д олгохоор шийдвэрлэжээ.

Түүнд уг нэр хүндтэй шагналыг "IceCube Нейтрино Обсерваторийг байгуулахад шийдвэрлэх хувь нэмэр оруулж, сансрын гаралтай өндөр энергит нейтриног нээсний төлөө" олгосон байна.

Фрэнсис Халзен нь Антарктидын гүний мөсийг ашиглан сансраас ирэх нейтрино жижиг хэсгүүдийг бүртгэж авах анхны санааг 1988 онд гаргаж, улмаар "IceCube" обсерваторийг байгуулсан юм.

A view of the IceCube Lab with a starry night sky showing the Milky Way and green auroras.

Сансрын гүнээс ирэх өндөр энергит нейтриног нээж бүртгэснээр астрофизикийн салбарт буюу "нейтрино одон орон судлал"-д шинэ хуудас нээж, ертөнц болон огторгуйн хамгийн нууцлаг үзэгдлүүдийг судлах томоохон боломжийг бүрдүүлжээ.

Фрэнсис Халцен 1944 оны гуравдугаар сарын 23-нд Бельгийн Тинен хотод төрсөн байна. АНУ-ын Висконсин-Мэдисоны их сургуульд профессороор ажилладаг тэрбээр 1969 онд Бельгийн Левений Католикийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. 


Физикийн салбарын Нобелийн шагналыг одон орны физикийн нээлтэд олголоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0