Саудын Арабт Фэйсбүүк сэтгэгдлээс болж Шри Ланкийн иргэнд цаазаар авах ял оноолоо

Саудын Арабд ажиллаж байсан Шри Ланкийн иргэн Фэйсбүүк сүлжээнд үлдээсэн сэтгэгдлийнхээ улмаас цаазаар авах ял сонссон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрсөн зургадугаар сард Шри Ланкад болсон шашны мөргөлийн үеэр нэгэн мусульман эр нохой өшиглөж буй бичлэгийн доорх сэтгэгдлийн хэсэгт тамил хэлээр бошиглогч Мухаммедийг доромжилсон утгатай зүйл бичсэн байна. Уг бичлэгийн доор өөр нэгэн хүн хиндү шашныг доромжилсон сэтгэгдэл үлдээсэн бөгөөд Аноҗан түүнд хариу болгон дээрх сэтгэгдлийг бичжээ. Аноҗан удалгүй сэтгэгдлээ устгаж, уучлал хүссэн бичлэг нийтэлсэн ч түүний бичсэн зүйлийг зарим хүн хадгалж авч, ажил олгогчид нь илгээсэн байна. 

Анхан шатны буюу Аль-Ахса хотын Эрүүгийн шүүхээс шүүгдэгчид 5 жилийн хорих ял, 3 сая сауд риялын торгууль оногдуулаад байсан юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс уг хэргийг дахин хянаж, ялыг хүндрүүлэн цаазаар авах ял болгон өөрчилсөн байна.

Одоогоор Шри Ланкийн парламент, тухайн иргэний гэр бүл болон олон улсын хүний эрхийн байгууллагууд Шри Ланкийн Засгийн газарт хандан, дипломат шугамаар яаралтай нөлөөлж, иргэнийхээ амь насыг аврахыг шаардан уриалга гаргаад байна.


Саудын Арабт Фэйсбүүк сэтгэгдлээс болж Шри Ланкийн иргэнд цаазаар авах ял оноолоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0