Египетийн нийслэл Каир хотын захын Гиза мужийн Аль-Варрак дүүргийн тойрог зам дээр энэ лхагва гарагийн орой шатахуун тээвэрлэгч автоцистерн осолдож, хүчтэй гал түймэр гарсны улмаас наад зах нь 31 хүн амиа алджээ. Мөн 20 гаруй хүн хүнд хөнгөн хэлбэрээр түлэгдэж гэмтсэн тухай орон нутгийн хэвлэлүүд болон тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.
Ослын газарт яаралтай тусламжийн 39 автомашин дайчлагдан ажиллаж, гэмтсэн иргэдийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэжээ. Галын дөл хэт хүчтэй байснаас үүдэн амиа алдсан зарим иргэнийг таних боломжгүй болсон тул ДНХ-ийн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүйг албаныхан анхааруулав.

Египетийн Ерөнхий прокурорын газрын урьдчилсан мөрдөн шалгах ажиллагаагаар уг осол нь хурд хэтрүүлснээс болж гарсан нь тогтоогджээ. Тодруулбал, 110 км/цагийн хурдтай давхиж явсан суудлын автомашины 21 настай жолооч эгнээ байр солих гэж оролдохдоо шатахуун тээвэрлэгч машины арын хэсгийг мөргөсөн байна.
Мөргөлдөөний улмаас автоцистерний дугуй хагарч, замын бетонон хаалт мөргөн онхолджээ. Улмаар асгарсан шатахуунд гал авалцаж, оройн оргил ачааллын үеэр замаар зорчиж явсан 27 тээврийн хэрэгсэл, тэр дундаа суудлын автомашин болон мотоциклууд галд өртөж бүрэн шатсан байна.
Хууль хяналтын байгууллагаас осол гаргасан 21 настай жолоочийг саатуулж, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоохоор Шүүх эмнэлгийн байгууллагад шинжилгээнд илгээжээ.
Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси амиа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, хохирогчдод шаардлагатай бүх төрлийн тусламж, нөхөн олговор олгохыг Засгийн газартаа үүрэг болгосон байна.
| Каир хотын ойролцоо шатахуун тээвэрлэгч машин шатаж, 31 хүн амиа алджээ |
2026-11-27 10:53:36
2026-11-27 09:46:50
2026-11-25 10:23:08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-27 18:15:11
2026-11-27 15:53:40
2026-11-27 15:16:13
2026-11-27 13:40:16
2026-11-27 10:53:36
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд олон улсын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
2026-11-27 10:16:50
2026-11-27 09:46:50
2026-11-27 09:40:25
Улаанбаатарт 8 хэм хүйтэн, цас орохгүй
2026-11-27 07:22:00
Өр барагдуулах, гэр бүрэхэд сайн
2026-11-27 07:20:32